Хэн хуурцаг буюу кассетыг зохион бүтээв?
2021-03-11 16:08
Хэн хуурцаг буюу кассетыг зохион бүтээв?
Дуу бичлэгийн хуурцаг буюу кассетыг судлан бүтээсэн Нидерландын инженер Двик·Оденсе нас баржээ. 94 насандаа таалал төгссөн хэмээн Нидерландын Dnych News өнөөдөр буюу 03-р сарын 11-нд мэдээлжээ.

Двик·Оденсе 1952 онд Philips компанид ажилд орсон бөгөөд 8 жилийн дараа уг компанийн шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн газрын даргаар ажиллажээ. Тэрээр нэг жилийн хугацаанд ажлын багийн хамт хамгийн анхны зөөврийн хуурцагтай радиог судлан бүтээн байжээ. Үүнээс хоёр жилийн дараа кассетыг зохион бүтээсэн билээ. Мөн Оденсе кассет өөрийн хүрэмнийхээ халаасанд багтахаар жижиг хэмжээтэй байх ёстой гэж үзсэн байна. Үүний дараа тэрээр CD-г ч зохион бүтээх ажилд оролцсон байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
