solongonews
Хөгжлийн зам зурайсан Гурванмод суурин
2016-11-01 16:33
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 5

Айлын дундуур сундалсан хар зам, жигд сайхан эгнэсэн тоосгон байшин, ижилхэн өнгийн хашаа, хашаа хүрээнд овоолсон будаа, эрдэнэ шиш, айлын эргэн тойронд бэлчих хонь мал зургийн шиг энэ үзэмж Халзан уулын энгэрийг налж, Хэрсэн сумын өмнө хэсэгт байрлах Гурванмод суурингийн хөгжил өөрчлөлтийг үзүүлнэ.

Өнгөрсөн таван жилийн баг суурингийн дүр төрх, ардын амьдралын зол жаргал, оюун санааны шинэ өөрчлөлтийг биечлэн ойлгохоор манай сурвалжилгын баг 10 дугаар сарын 13-ны үдээс хойш Онниуд хошууны Хэрсэн сумын Гурванмод сууринд хүрлээ.

Суурингийн албан өрөөний зүүн өмнө талд байрлах Гурванмод суурингийн малчдын гар урлал хатгамлын өрөө нь анхаарлыг татав. Ороход уран бичлэг, сүү саалийн сав суулга, адууны эдлэл хэрэгсэл, монгол хувцас гоёл зэрэг гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна. “Эдгээр бүтээлүүд бүгд манай суурингийн иргэдийн бүтээл, суурингийн ихэнх ахмадууд авьяастай. Ур ухааныг нь залуучуудад уламжлуулахаар суурингаас санхүүжүүлж хуучин байшинг засан шинэчлээд үндэстний гар урлал хатгамлын хоршоо байгуулж, суурингийн соёлын онцлог болгохыг зорьсон” гэж суурингийн намын хорооны нарийн бичгийн дарга Мөнгөн ярилаа.

Энэ жилийн 6 дугаар сард Гурванмод суурин малчдын гар урлал хатгамлын өрөөг байгуулснаас малчид бүтээлээ энд авчирч тавих, дэлгэн үзүүлэх буюу худалдах болов. Мөн сар бүр хэдэн удаа цуглаж, оёдол урлалын ололт амжилт сэтгэгдлээ солилцон, ахмадууд нь залуучууддаа зааж, залуучууд нь ч урамтай суралцах болсон ажээ. Баяр ёслолын тэмдэглэлт өдрүүдэд аялагчид хатгамлын өрөөг сонирхон, таалагдсан бараагаа худалдан авдаг бол “Хийморь манд” гэх үсэгтэй гутлыг 2000 юаниар нэлээд хэдийг зарсан байна.

Үзэсгэлэнт сайхан Гурванмод сууринг бүтээн байгуулахад үндэстний онцлогтой соёлоо тодруулах, малчин тариачдын соёл оюуны амьдралыг баяжуулах, урагшлан дэвших үзэл ухамсартай болгох нь чухал агуулга болохыг ухаарсан тус суурингийн Намын хороо суурингийн зөвлөлийнхөн үндэстнийхээ хувцас урлалын нэг төрөл болох хатгамал урлалыг уламжлан хөгжүүлэхийг чухалчлахын зэрэгцээ найр наадам зохиож, малчин тариачдын эв нэгдлийг сайжруулахаар жил бүрийн долдугаар сарын шинийн зургаанд дөрвөн зуун жилийн түүхтэй нутгийн мод — нийлэн багцраад нэг мод шиг болсон гурван модоо дахих наадам хийж, наадмаар Сайн эх, Сайн багш, Ачлалт бэр гэж олныхоо дуурайл болж байгаа хүмүүсийг шагнан өргөмжлөх болсон байна.

- 2014 онд суурингийн наадмаар Эрээн хот зэрэг газарт арилжаа хийж байгаа Эрдэмт, Хишигдалай, Жинь Шань нар сууриндаа ирж тухайн жилд их сургуульд орсон суурингийнхаа 7 сурагчид 2000 юаниар урамшуулжээ. Өнгөрсөн жил мөн 7 сурагчийг урамшуулан тэтгэж, суурингийн оюутанд туслан дэмжих ажлыг эхлүүлсэн хэмээн Мөнгөн дарга ярилаа.

Гурванмод суурин мал аж ахуйгаар гол болгон, тариагаар дагалт болгосон мал аж ахуйн суурин бөгөөд 205 өрх, 457 хүн амтай. Тус суурингийн эдийн засгийн суурь нимгэн, орлого бага, ардын амьдралын нөхцөл аанай байсан тул малчдын үйлдвэрлэл амьдралын арга хэлбэрийг өөрчилж, тус суурин 2011 оноос эхлэн жил бүр гучаад хүмүүсийг зохион байгуулалттай өөр газар оронд явуулж, сайн үүлдрийн малыг тэжээн үржүүлэх аргыг суралцуулжээ. Одоо суурин 40 гаруй сайн үүлдрийн үхэртэй болж, нэг үхэр нь 12000 юань орчим хүрч, хүн бүрийн дундаж орлого нь 9000 юань хүрэх болов.

Бид Гурванмод суурингийн иргэн Батсайныд хүрэхэд “Тариаланд туслах мөнгөн гүйлгээний үйлчилгээний чиг”, “Нийгмийн баталгааны картын ерөнхий үйлчилгээний чиг” гэсэн хоёр илэрхийлэл зүүн талын байшингийн хаалганы хажууд өлгөсөн байгааг хараад сонирхон асуухад:

- Суурингийн ард иргэд нийгмийн баталгааны карт дахь мөнгөө гарган авахад хүрвэл шууд энд ирэхэд л болно. Сумын төвд очих шаардлагагүй гэлээ. Сүүлийн жилүүдэд Батсайн тариа услах, бордоогоо нэмэгдүүлснээс тарианы уналт нь дээшлэн, энэ жил 40 мянган килограмм эрдэнэ шиш хураажээ. Орлого нэмэгдэн, амьдрал нь сайжирч, байшингаа засан шинэчилж, ус гаргах автомат машин ашиглаж, интернэт сүлжээ холбуулан жаргалтай сайхан амьдарна. Суурингийн өөрчлөлтийн тухай Батсайн хэлэхдээ:

- Хар зам тавьснаас явж суухад хялбар болжээ. Намрын тариа хураахад өдөрт 10 удаа тээж, өмнө нь хэдэн өдөр хийдэг ажлыг нэг л өдөрт дуусгана гэлээ.

Үдшийн дулаан өвс модыг өвч шаргалтуулж, үхэр хонь хот усандаа цувж хөдөө нутгийн үзэмж хөгжимт зураг шиг уянгалан ирэхэд бид Чиндалайнд хүрэв. Энэ жил 41 настай Чиндалай ам бүл дөрвүүл. Трактор, машин, тариалангийн багаж хэрэгсэл бүхнийг бүрдүүлсэн тэр:

- Энэ жил 25 мянган килограмм будаа хураасан” гэж хэлэхдээ элбэг хураалтын баяр бахдал нь царай дүүрэн.

- Одоо манай сууринд 20 гаруй өрх машинтай болсон гэж Мөнгөн дарга нэмж ярилаа.

Нэг л газраас жилд 5 мянган килограмм будаа хурааж байснаасаа 25 мянган килограмм хураах болсон учрыг асуухад:

- Тавдугаар сараас өмнө эрдэнэ шиш таривал га бүрээс 50 кг илүү хурааж, 6 дугаар сараас өмнө будаа тарьвал га бүрээс 100 кг илүү хураана. Гэхдээ будаанд хоёроос гурван хуруу гүн ус байх шаардлагатай. Ердөө хоёр өдөрт нэг удаа услах хэрэгтэй” гэж туршлагаа хуваалцсан юм. Тарианы орлогоос гадна Чиндалайнх бас 10-аад үхэр, 70-аад хоньтой бөгөөд жилд 40 хэдэн төл тосож, малаасаа жилд 20 мянган юанийн орлого олдог гэнэ.

Иргэдийн амьдралын нөхцөл сайжран, малчин тариачдын ухамсар дээшлэн, баяжиж чинээлэг болоход шамдан ажиллаж байгаа, алтан намрын элбэг хураалт нь Гурванмод суурингийн шинэ хөгжлийг хүүрнэн, малчин тариачдын зол жаргалтай амьдралын хүслийн сайхан зургийг дэлгэн үзүүлнэ…

Зохиогч: Жигмэд, Хөгжилт, Ван Тана, Шинэвилэг, Цовоо, Дорно
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл