solongonews
Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй...
2020-11-10 08:32
Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй...

   Анголийн шар айраг, кофе, Ираны хивс, Ливаны оливын саван ... гээд Хятадын олон улсын импортын III экспод хүмүүсийг алмайруулах дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнээс гадна, дэлхийн өнцөг булан бүрийн эдгээр хүнсний гаралт бүтээгдэхүүн, гар урлал, тэр дундаа хөгжиж буй орнууд болон хөгжлөөр тааруухан орнуудаас үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүн олны анхаарлыг их татаж байна. Экспогоор дамжин хамтарч ажиллах түншээ олохыг хүсэж байна гэж гүргэмийн бизнес эрхэлдэг Афганистаны бизнес эрхлэгч Суяаб хэлж байлаа.

Суяаб шиг бизнес эрхлэгчдийн хувьд экспо нь Хятадын зах зээлд нэвтрэх том хаалга болохыг практик удаа дараа гэрчилсээр байна. Жишээлбэл, Руандагаас ирсэн чинжүүтэй соусыг 2018 оны анхдугаар экспод танилцуулсны дараа цахим худалдааны индрээр Хятадын зах зээлд орж, онлайн борлуулалтын "мода" бүтээгдэхүүн болсон. Түүнчлэн тухайн орон нутгийн чинжүүний үйлдвэрлэлийн захиалгыг ихээхэн нэмэгдүүлжээ. Өнгөрсөн хоёр удаагийн экспод НҮБ, ДХБ-ын хамтран зохион байгуулсан Олон улсын худалдааны төв хөгжлөөр хамгийн тааруу 20 гаруй орны 100 орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийг зохион байгуулж үзэсгэлэнт оролцсон юм. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Аланча Гонзалес:

- Экспо бол жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд нэвтрэх маш сайн индэр юм гэж хэллээ.

  Энэ онд өмнөх жилүүдтэйгээ адил Хятад улс төлбөргүй стандарт лангуугаар хангах, үзмэрүүдийг тээвэрлэлтийн төлбөр зардлаа чөлөөлөх, нийлүүлэлтийн тусгай уулзалт зохион байгуулах зэргээр хамгийн хөгжил муутай орнуудыг экспод оролцоход  хангалттай урам зориг, нөхцөл боломжоор хангасан юм. Энэ онд хамгийн хөгжил муутай 30 гаруй орон экспод оролцсон бөгөөд 4000 гаруй квадрат метр талбайтай үзэсгэлэн ажиллуулжээ. Энэ нь цар тахал дэлхийн эдийн засаг, худалдаанд ноцтой сөрөг нөлөө учруулж буй онцгой үеийн хувьд хялбар бус бөгөөд аль ч үеэс илүү үнэ цэнэтэй.

08-р сард ДХБ-ын гаргасан тоо баримтаас харахад, дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа энэ оны хоёрдугаар улиралд "Түүхэн хамгийн их уналт" -д орсон нь  2007 оноос хойших хамгийн доод үзүүлэлтдээ тултал унасан байна. Түүнчлэн энэ онд дэлхийн хэмжээнд 71 сая хүн хэт ядууралд буцах бөгөөд 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх ажил хүнд сорилтод учрах болно гэдгийг НҮБ мэдэгдсэн аж. Яг энэ үед Хятад улс цар тахлын сөрөг нөлөөг давж, экспог товлосон цагтаа зохион байгуулж, өргөн их зах зээл, хөгжлийн боломжоо хуваалцаж байгаа нь хөгжлөөр тааруухан орнуудын хувьд төсөөлшгүй том боломж болж таарна.

Өмнөд Африкийн Йоханнесбургийн Их Сургуулийн Африк-Хятад судлалын төвийн захирал Дэвид Моняе:

- Хөгжлөөр тааруухан орнууд үзэсгэлэнд оролцоход Хятад улс олон арга замаар тусалж, тэд ядуурлыг буруулахад  бодитой дэмжлэг үзүүлж байна гэж хэллээ. "Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй" гэдэгчлэн хөгжиж буй орнуудыг хамгийн түрүүнд  Ковид-19-ийн вакцинаар хангах, III экспогоор хөгжлөөр хэт тааруухан орнуудад тусламж үзүүлэх гэсэн амлалтаа Хятад улс чанд сахиж, бодит үйл ажиллагаагаар "Том гүрний дүр төрх, мөн том гүрэн эрхбиш үлгэр жишээ үзүүлж байх үүрэг хариуцлагатай гэдгийг хүмүүст дахин харуулж байна.

Саяхан нийтэлсэн "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний тухай ХКН-ын Төв хорооны саналд: Хятад улс улам илүү инновацитай, нээлттэй байр сууринаас дэлхийн улс түмэнтэй хамтран ажиллана гэсэн үзэл баримтлалыг тууштай барьж ажиллана гэж заасан нь даяаршлын эсрэг урсгалд сөрөхөд ашигтай төдийгүй, дэлхийн чөлөөт худалдааны дэг журмыг тогтворжуулахад түлхэц болох нь дамжиггүй. Хятад улс импортын экспо зэрэг индрүүдээр дотоодын зах зээлээ дэлхийн зах зээл болгон хөгжүүлж, зах зээлээ хамтдаа хуваалцсан том цогцыг байгуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүч сэлбэхийн тулд хичээн ажиллаж байна. Хамтдаа нээлттэй, хамтдаа хөгжлийг эрэлхийлсэн Хятад улс дэлхий нийтэд боломж, хүсэл найдвар авчирсаар байх  болно.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл