solongonews
Лого-эмблемийн уралдаанд оролцоорой
2016-11-16 16:11
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол Улсын зам, тээврийн салбар, харьяа байгууллагын үйл ажиллагааны онцлогийг тусган харуулсан лого-эмблемийг бий болгох, ашиглах, салбарын үнэт зүйл, бахархлыг бий болгох, ажилтан, албан хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлч сэтгэлгээг үнэлэх зорилгоор лого-эмблем шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болжээ.

Энэхүү уралдаанд зам, тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид оролцох боломжтой бөгөөд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцох боломжтой. Уралдаанд оролцох бүтээлийг энэ 11 дүгээр сарын 14-28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд нэг бүтээлийг комисс тодруулж 12 дугаар сарын 05-ны өдрийн 13:00 цагт нийтэд зарлах юм байна.
Бүтээлээ battsetseg@mrtd.gov.mn, altanshagai@mrtd.gov.mn хаягаар хүргүүлэхээс гадна яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Уралдаан шалгаруулах комиссын 305 тоотод электрон хувилбараар өгөх боломжтой.
Уралдааны удирдамж болоод Дэд сайдын албан бичгийг толилуулж байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл