solongonews
Хан Чанфү: Хөдөө аж ахуй мэргэжлийн малчин, тариачдад түшиглэнэ
2016-03-11 18:06
Хан Чанфү: Хөдөө аж ахуй мэргэжлийн малчин, тариачдад түшиглэнэ

Хөдөө аж ахуйн яамны сайд Хан Чанфү энэ сарын 5-ны өдөр ярилцлага өгөхдөө малчин, тариачид хот орж хөдөлмөр эрхлэх нь орчин үеийн зайлшгүй чиг хандлага болно. Харин хөдөө орон нутгийн үр тариаг хэн тарих вэ? Хэрхэн тарих вэ? гэсэн асуудал нь шинэ хэлбэрийн мэргэжлийн малчин, тариачдыг хүмүүжүүлж, шинжлэх ухаан техник мэргэжил, орчин үеийн элементийг уялдуулж, орчин үеийн тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ. 
Сүүлийн жилүүдэд хотжилтын үйл явц хурдсахын зэрэгцээ, малчин тариачид нь хотын бүтээн байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн болж, хот суурин газрын хөдөлмөр хүч дутагдаж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд сайнаар нөлөөлж, тариачдын ашиг орлогыг нэмэгдүүлэхийг ахиулж байна. Гэсэн хэдий ч хөдөө орон нутгийн их хэмжээний хөдөлмөр хүч хот суурин газрыг чиглэснээс шалтгаалан, хөдөө орон нутагт хөдөлмөр хүчний хомстлын асуудал тулгарч, хөдөө орон нутагт атар хагалбарлах иргэдгүй болсон тоогүй зүйл тохиолоо.
Хан Чанфү илэрхийлэхдээ: - Мэдлэг боловсролтой хүмүүсийг таатай хүлээн авч, их дээд сургууль төгссөн мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж, орчин үеийн хөдөө аж ахуйг хариуцан эрхэлж, шинэ хэлбэрийн хөдөө аж ахуйн аж үйлдвэржилтийн хөгжлийг ахиулна. Шинэ хэлбэрийн мэргэжлийн малчин, тариачид нь хөдөө орон нутгийн үр тарианы ургац гаралтыг элбэг болгож, Хятад улсын хөдөө аж ахуйд хөгжлийн найдварыг төрүүлж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ч баталж чадна.
Тэрээр 3 дугаар сарын 7-ны өдөр хэлэхдээ: - Өнгөрсөн жил Хятад улс нь 120 сая орчим тонн үр тариа импортолсон бол энэ нь Хятадын өөрийн үр тарианы ургацын хэмжээний 20 хувьтай тэнцсэн байна. Үр тариа ихээр импортолж байгаа нь нэг талаар бүтцийн шаардлагаас шалтгаалдаг. Тухайлбал, зарим бүтээгдэхүүн Хятадад ховор. Жишээ нь шар буурцаг, чанар сайтай талхны гурил зэрэг.  Нөгөө талаар улсын дотоод гадаадын үнэ ханшны зөрөөнөөс шалтгаалдаг. Гадаадын үр тарианы бүтээгдэхүүн нь Хятад улсаас хамаагүй хямд байдаг. Хятад улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ бага, өртөг өндөр учраас үнэ ханшийн талд өрсөлдөх чадвар муутай бөгөөд тодорхой хэмжээнд үр тариа импортлох шаардлагатай болдог. Ийнхүү бид үр тарианы өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хэмжээгээ тэлж, өртгөө бууруулан, хөдөө аж ахуйн шинэ технологийг дэмжих хэрэгтэй байна гэжээ.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл