12 сарын 22-нд ӨМӨЗО-ны захиргаа хуралдаж 3-5 жилийн хугацааны анхны алхам Манжуур, Эрээн зэрэг боомт хот тосгоноор гол болгосон дотоодын нэгдсэн эдийн засгийн бүс, гадагш Орос, Монголын хилийн эдийн засгийн бүсийг байгуулах зорилт дэвшүүлжээ.
Мөн өдөр ӨМӨЗО-ны засгийн газар умард зүгийг нээлттэй байлгах ажлын удирдах хэсгийн хурал хийж, "Орос, Монгол хоёр улстай хамтын ажиллагааны механизм хэрэгжүүлэх тухай төсөл" байргуулжээ.
ӨМӨЗО улс орны гадаад бодлогын хүрээнд бүс нутгийн чухал тэргүүний туршлагыг зээлдэн оруулж, нухацтай судалсны үндсэн дээр Дундад, Орос, Монголын эдийн засгийн хонгилын байгуулалтын ажлыг ахиулахыг хурлаас онцолсон байна.
Мөн боомтын эдийн засгийг хөгжүүлэн Орос, Монгол хоёр улстай дэд бүтцээр холбогдохыг ахиулж, боловсруулах худалдаа, нөөц баялгийг нээн хөгжүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагааны механизмыг шинээр бий болгохыг онцолжээ.
Умард зүгийг нээлттэй болгох, Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулахын зэрэгцээ Орос, Монгол хоёр улстай хамтын ажиллагааны үндсэн дээр салбаруудын өөрчлөлтийг харилцан уялдуулж, тогтолцооны механизмын саадыг арилган, өөрчлөлт шинэчлэлтээр Орос, Монголын хамтын ажиллагааг шинэ үе шатанд гаргахыг уг төсөл ӨМӨЗО-оос шаардсан байна.
