solongonews
ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ 10 ЁС ЖУДАГ
2018-08-27 16:56
ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ 10 ЁС ЖУДАГ

Нэг. Нинжин сэтгэл ба шударга зан чанар. Энэ нь Хятад үндэстний ариун журмын хамгийн өвөрмөц төл юм. "Нинжин сэтгэл" гэдэг нь хятад үндэстний ёс суртахууны үзэл санааны бэлгэдэл, ёс суртахууны бүх төрлүүдийн хамгийн дээд ёс суртахуун бөгөөд иргэний ёс суртахууны хамгийн түгээмэл ёс суртахууны жишиг юм. "Энэрэн нигүүлсэхүй"-н гол цөм нь хайр юм. Шударга зан чанар нь эцэг нь эелдэг, үр нь ачлалтай, ах дүү хоорондоо найрсаг, гэр бүлийн халуун дулаан орчныг бүрдүүлж, гэр бүлийн харилцаа, улс нийгмийн амар амгалан байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үндэсний эв нэгдлийн үндэс суурь бөгөөд "шударга ёс, өршөөл" гэсэн үндсэн шаардлага нь хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, бусдыг болон хүмүүсийг хоорондоо үнэнч итгэлтэй, эвтэй найртай байхыг харуулжээ. Энэ нь Хятадын үндэстний нийгмийн амьдралд хүн чанарын агуулгыг бий болгож, амьдралыг улам утга учиртай болгосон юм. Хайр, шударга, үнэнч байх нь нинжин сэтгэлтэй байхын үндсэн агуулга, мөн Хятадын үндэстний уламжлалыг төвлөрүүлсэн илэрхийлэл юм. 

Хоёр. Даруу, ёсорхог байх. Хятад улс н дэлхийд алдартай ёсорхог хүмүүс юм. Ёсорхог байх нь Хятадын соёлын үзэл санаа юм. Ёс жудагтай байх, ёсорхог байх, ёс журмыг хүндлэх нь Хятадын ард түмний чухал ёс суртахуун болно. Ёсорхог байх нь Хятадын үндэсний тэргүүн чухал ёс жудаг. Хятад үндэсний ёс заншлаа хүндэтгэх, ах дүү найз нөхдөдөө найр тавих сайхан журмаас үүдэлтэй. “Даруу явбал давшиж явдаг” гэсэн Хятадын эртний үг байдаг. Нэр хүнд, ашиг сонирхлыг хөөцөлдөхгүй, хүмүүсийн харилцааны дунд бие биеэ хүндэтгэх сайхан ёс журамтай. Хүмүүсийн харилцаанд эвтэй байхыг дээдэлж, эв нэгдэл, ёс жудаг, найр тавих, найрсаг байх зэрэг нь Хятадын үндэсний уламжлалт сайхан зан заншлыг илэрхийлж байгаа юм. Гурав. Чин үнэнч, ач тусыг боддог. "Чин үнэнч зан чанар"-ын жинхэнэ утга нь өөрийн бие болон бусдад чин үнэнчээр хандахыг хэлж байна. Чин үнэнч зан чанар нь Хятадын үндэсний үндсэн ёс суртахуун болж, хэн хүнд үнэнч, ажилдаа үнэнч зэрэг олон сайхан ёс суртахууны үндэс болжээ. Итгэлийг дээдэлдэг. Итгэлтэй байна гэдэг нь хэлсэн үг хийсэн ажлаа хариуцан итгэл үнэмшилтэй байхыг хэлж буй. Хүний ачийг заавал хариулдаг заншилтай. “Дусал ачийг далайгаар хариулдаг” уламжлалтай. Энэ хэлсэн зүйл бүхэн нь Хятадын ёс суртахууны ухамсрын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Дөрөв. Эх орондоо хүчээ өргөх. Эх оронч үзэл нь хамгийн энгийн зан чанар юм. Хэдэн мянган жилийн турш хүмүүсийн мах цусанд бүрэлдэж ирсэн гүн гүнзгий мэдрэмж юм. Ах дүү, төрөл садан, айл гэрээ хайрлах хайрын үргэлжлэл юм. Үүнээс үүдэн үндэсний нэр төрийг хамгаалж, эх орныхоо эрх ашгийг хамгаалах зан чанарыг бүрдүүлнэ. Эх орондоо хүчээ өргөж, улс орноо хамгаалах нь Хятадын үндэсний агуу холбоо, улс үндэстний хөгжилд асар том зориг, хүч чадал өгдөг юм.

Тав. Өөрийн ашиг тусаа умартаж, олон нийтэд үйлчлэх. Хятадын үндэстэн гэр бүл болон нийгмийн орчин, ёс жудгийн нөлөөнөөс болон олон нийтэч үзэл сурталтай болсон юм. Соёлч, ёсорхог байх нь ёс журмын үзэл санааны илэрхийлэл бөгөөд хувь хүн олон нийтийн ашиг сонирхлыг дагах хэрэгтэй. Олон нийтэд үйлчлэхээр бол хувиа хичээж болохгүй. Хувиа хичээх бодлоос салж, олон нийтэд үйлчлэх хэрэгтэй.

Эн тэргүүнд нийгмийн ашиг сонирхлын төлөө ажиллаж дараа нь өөрийн биеэ бодох ёстой. Энэхүү ёс суртахуун нь нийгэм, улс үндэстэнд түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмжийг бэхжүүлэхэд үйлчилнэ.

Зургаа. Хувь хүний сахилга батыг ухамсраараа сахих Хятадын уламжлалт ёс суртахуун нь Хятадын соёл уламжлал, хүн чанарын үндэс суурин дээр бий болсон байдаг. Энэ нь хувь хүний сахилга батыг сайн сахиж, хувь хүн ухамсраараа нийгмийн харьцаа болон дүрэм тогтоолыг сахин хамгаалж, Хятадын үндэсний олон сайхан ёс зүйтэй, эрхэм чанартай хүмүүсийг бүтээсэн байдаг.

Долоо. Ашгийн өмнө журмыг барих. Ашиг тусын харьцааг шийдэх асуудалд Хятадын ёс зүйн үнэлэмжийг агуулдаг. Ашгийн өмнө журмыг барих нь ашиг тусын уламжлалт үзэл баримтлалын суурь агуулга, оновчтой гол үндэс мөн бөгөөд энэ нь Хятадын үндэстний уламжлалт ёс зүйн гол зүйл юм. Журмыг барих нь Хятадын үндэсний ёс суртахууны гол цөм нь болдог. Тэр нь амьдралын үзэл баримтлалд тусгалаа олж, ард түмний сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулах эрхэм суртал, Хятадын үндэстний өндөр ёс суртахууны чанарын илэрхийлэл юм.

Найм. Хичээнгүй, шударга байх. Хятадын ард түмний ажилч хичээнгүй, арвич гамтай, шударга зан чанар нь дэлхийд алдаршсан байдаг. Тэд бие даах чадвартай бөгөөд хөдөлмөрч, хичээл зүтгэлийг эрхэмлэдэг, хүнд бэрхийг даван дуулж чаддаг, шударга хөдөлмөрч зан чанартай. Шударга байна гэдэг нь засаг барьж байгаа хүмүүст зориулсан бөгөөд энгийн иргэдэд ч хандуулсан байдаг. Шударга байна гэдгийн гол утга учир нь шударга ёсыг дээдэлж, хазгай буруу бодлыг хаяж, өөрийгөө хязгаарлахад оршино. Шударга байвал сая чин үнэнч байж чадна. Хөдөлмөрч, арвич гамтай, шударга засаг барих нь Хятад үндэстний нийтлэг эрхэмлэх зүйлс, Хятадын нийтлэг ёс суртахуун юм.

 Ес. Уужим багтаамжтай сэтгэл. Хятадын уламжлалт ёс суртахуун нь энгийн зүйлийг дээдэлдэг. Хүмүүстэй харилцахдаа үнэнч байхыг эрхэмлэн, худал хуурамч дүр үзүүлэхийг хориглодог. Урт хугацааны туршид ёс суртахууны хувьд Хятадын үндэстэн үнэнч байхыг хамгийн эрхэмд үзсээр иржээ. Үнэнч шударга, үнэнийг эрэлхийлэх, бодит зүйлийг дээдлэх гэх мэтийн ёс зүйг дээдэлж, хоосон үг хэллэгийг эсэргүүцэж, үнэн бодит зүйлийг уриалдаг. Бусадтай харилцахдаа Хятад үндэстэн үргэлж өгөөмөр багтаамжтай, хувийн сахилга баттай байхыг шаарддаг. Хүмүүсийн харилцааны хувьд хятадууд зүрх сэтгэлээ гарган сайхан харилцахыг эрхэмлэдэг. Бодит амьдрал дээр уужим багтаамжтай үнэнч байгаа байдлаараа бусдыг догдлуулан, сайхан харилцааг бий болгодог. Өдөр тутмын амьдралд бусдад уужуу хандаж, ахмадаа хүндлэх зэрэг олон сайхан ёс суртахуунтай. Энэ нь Хятадын үндэстний өгөөмөр уужим сэтгэлийн илэрхийлэл юм.

Арав. Эр зоригтой, тэвчээртэй байх. Энэ ньХятадын үндэсний ёс суртахууны хүсэл зорилтыг харуулсан онцлог ёс зүй юм. Эр зоригтой байна гэдэг нь бие махбодын эрч хүчтэй байдлыг хэлж байгаа бөгөөд оюун ухааны хүч чадлыг ч хэлж байгаа юм. Тэвчээр гэдэг нь хүнд бэрхийг туулж урагшлах эр зоригт байдлыг заадаг бөгөөд ёс суртахууныг сахих тэвчээрийг ч хэлдэг. Хүний хөгжил, нийгмийн хөгжил дэвшил нь хэлээд болдог зүйл биш, харин хийх хэрэгтэй гэж Хятадын соёл үздэг. Энэхүү эрхэм чанар нь олон төрлийн муу муухай орчинд өөрийгөө хүчирхэгжүүлж, тасралгүй урагшлуулж чаддаг.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл