Тиймээс ургамлын тосоор биеэ цэвэрлэхэд эд эс хэвийн ажиллагаанд орж, бодисын солилцоо, дархлаа сайжирч, хавдар тусах магадлал буурч, зүрх судасны өвчнөөс ангижрах боломжтой юм байна. Үүнээс гадна ургамлын тосон цэвэрлэгээ хийснээр та: тархиар хатгуулж өвдөх, эмэгтэйчүүдийн өвчин, ханиад, хамрын гайморит, нурууны өвчин, уушгины өвчин, бөөр, ходоод гэдэсний өвчний шинж тэмдгүүдийг арилгах боломжтой.

Ургамлын тосоор цэвэрлэгээ хийхэд өвчний голомтод нөлөөлдөг учир түр хугацаанд хямрах, өвчин сэдрэх шинж тэмдэг илрэх магадлалтай юм. Энэ тохиолдолд санаа зовох хэрэггүй бөгөөд сарын дараа та эрүүлжиж байгаагаа анзаарах болно. Хамгийн түрүүнд нойр булчирхай эрүүлжүүлэх үйлчилгээг эрчимтэй үзүүлдэг байна.
Ургамлын тосоор биеэ цэвэрлэх заавар:
Нэг хоолны халбага ургамлын тосыг амандаа хийгээд чихэр идэж буй мэт хүлхэх хэрэгтэй. Ялангуяа эмчилгээний эхний өдрүүдэд ургамлын тосоо залгиж болохгүй. Тосыг хүлхэж эхлэхэд өтгөн байдаг бөгөөд 25-30 минутын дараа ус мэт болно. Энэ үед асгах хэрэгтэй.
Таны асгаж буй шингэн сүүн өнгөтэй байх ёстой бөгөөд энэ нь таны биеэс хорт бодисыг гадагшлуулсан дохио юм. Хэрвээ сүүн өнгөтэй болоогүй шар хэвээрээ байвал дараагийн удаа хугацаагаа 5-10 минут уртасгаарай. Энэ цэвэрлэгээг өдөрт хоёр удаа буюу өглөө өлөн дээрээ болон орой унтахын өмнө хийвэл илүү үр дүнтэй аж.
Ургамлын тосоор биеэ цэвэрлэх үед биеэс хортой бичил биетүүд, салс, давс, төрөл бүрийн нян устан гарах бөгөөд бодисын солилцоо сайжирна.
Илүү үр дүнд хүрэхийн тулд тосоор амаа зайлсны дараа ургамлын хандаар амаа зайлах нь илүү үр дүнтэй гэжээ.
