solongonews
Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна
2021-04-16 09:27
Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна.

БНХАУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг “Chang'e-5” аппаратаар Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна гэдгээ мэдэгджээ.

“Судлаачид төдийгүй олон нийт “www.clep.org.cn” цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах хүсэлт гаргаснаар Сарны дээжийн мэдээлэлтэй танилцах боломжтой” гэж Сансар судлалын үндэсний агентлаг 13-ны өдөр мэдээлсэн байна.

Сарны гадаргуугаас чулуулаг, хөрсний 1731 грамм дээж цуглуулсан “Chang'e-5” дэлхийд 2020 оны 12 дугаар сарын 17-нд эргэн ирсэн юм. 
БНХАУ-ын сарны дээжийг зохицуулах журмын дагуу уг дээжийг байнга хадгалах, нөөцөд байлгах, судлах, олон нийтийн сайн сайхны төлөө хэрэглэх гэсэн дөрвөн зорилгоор ашиглана. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл