solongonews
Амьд хоёр бурхнаа гамна
2019-04-02 22:15
Аав ээж амьд бурхан

Алтан дэлхийд

Амь насыг олгосон

Аав ээжээ

Арьяабал бурхан шиг хүндэл, хүмүүс ээ

 

Цэцэг шиг гоё

Залуу зандан насаа

Чамд зориулж

Цаг мөчийг

Алдалгүй тэмүүлж зүтгэж ирсэн

Ачийг нь санаж хүндэл

 

Уул нурах шиг

Өвдqхийн халыг амсч

Ээж хүмүүн

Хүүхдээ хөнгөждөг байлаа

 

Эрдэм сургах гэж

Сургууль соёлд хүргэж

Эцэг хүмүүн

Өөрөө зүдэрдэг байлаа

 

Эрүүл биеийн чинь

Судас бүхнээр лугших

Эхийн сүү

Эндэл бүдэрлийг

Эрт өдөр таниулсан

Эцгийн сургаал

Энэ бүгдийг

Элгэндээ бодож

Амьд хоёр бурхнаа

Асарч гамна, нөхөд өө

 

Буурал гэзгийг нь

Бодох хэрэггүй

Бодол сэтгэлдээ гамна

Бөгтийсөн нурууг нь

Аслах хэрэггүй

Ачилж хүндэл, найз минь!

 

Мөнх бус

Хорвоогийн жамыг ойлгож

Мөнөөхөн чөлөөндөө

Хоёр бурхнаа ачил!

Өөд болж

Тэнгэрт мордсон хойно

Уйлсан ч яах вэ

Оройтно шүү, хүмүүс ээ!

 

Бидний төлөө

Боривоо хагартал явж

Бууралтлаа гэж ойлго

Байдаг чадлаа

Бидэнд өгсөн гэж

Бүтэн зөв ойлго

 

Шимтэй хоолоо

Ширээндээ өрж тавьчихаад

Санан санан

Хүүхдээ хүлээж суусан

Самган буурал

Аав ээж хоёроо

Замбуутивийн амьд бурхан гэж

Хайрлаж гамна, хүмүүс ээ!

 

 

Харилцах хайг: Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Ганзага нэгдүгээр дунд сургууль

Зохиогч: С.Бөхчулуу
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл