Ногоон бонд: Хятад улс дэлхийн хамгийн том ногоон бондын зах зээл болов
2016 онд Хятад улсаас улсын дотооддоо тараасан ногоон бондын хэмжээ 230 тэрбум юаньд хүрч, дэлхийн хамгийн том ногоон бондын зах зээл болсон байна.

Нүүрсний зах зээл: Хятад улс дэлхийн хамгийн том нүүрсний зах зээл боллоо
Одоогоор Хятад улсын 7 мужид тусгай нүүрс худалдаалах туршилтын газар байна. 2015 онд Хятадын нүүрсний зах зээлээр нүүрс худалдаалсан ерөнхий хэмжээ 101 сая тоннд хүрч, дэлхийн Хоёр дахь том нүүрс худалдаалах зах байсан бол одоо дэлхийд нэгдүгээрт орох болсон байна.

Ногоон аялал: Хятад улсын олон нийтээр хэрэглэх дугуй дэлхийн том, жижиг хотуудаар өрнөн хөгжиж байна
Хятадын олон нийтээр хэрэглэх дугуйг Их Британи, АНУ, Сингапур зэрэг улсад хэрэглэж байгаа бөгөөд 2017 онд Герман, Испани, Япон, Филиппин зэрэг 20 гаруй улсад оруулна.

Салхин эрчим хүч: Хятад улс дэлхий дээрх хамгийн их салхин эрчим хүчний зах зээлтэй
Статистик мэдээллээр, Дэлхийн салхиар цахилгаан эрчим хүч гаргаж байгаа бүх хэмжээнд Хятад улс 34,6 хувийг эзэлж тэргүүн эгнээнд орсон ба АНУ 16,9 хувь, Герман 10 хувийг эзэлж тус тус хоёр, гуравдугаарт жагсана.

