
Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яам саяхан энэ оны эхний 7 сарын программ хангамжийн салбарын эдийн засгийн үзүүлэлтийг зарласан. Мэдээллээс үзэхэд, энэ оны эхний 7 сард Хятад улсын Программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар тасралтгүй хөгжиж, программ хангамжийн бизнесийн орлого 5144.1 тэрбум юань болж, мөн үеийнхээсээ 21.4 хувиар өсөв. Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн нийлмэл өсөлт 14.8 хувиар өссөн. Ашгийн түвшний хувьд 7 сарын хугацаанд бүх салбар нийт 583.8 тэрбум юаний ашигтай ажиллаж, мөн үеийнхээсээ 12.3 хувиар өссөн байна.
Программ хангамжийн бүтээгдэхүүний орлогын өсөлт тогтвортой хэвээр байна. Энэ оны эхний 7 сард программ хангамжийн бүтээгдэхүүн 1340.2 тэрбум юаний орлого олж, мөн үеийнхээсээ 17.5 хувиар өссөн байна. Ухаалаг үйлдвэрлэл, аж үйлдвэрийн интернэт зэрэг бодлогыг тасралтгүй гаргаснаар аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 127.3 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 17 хувиар өссөн байна.
