
Азийн соёл иргэншлийн аялал нь энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. “Азийн соёл иргэншил дэлхийтэй нэгдэх нь” уриан дор болох уг аялал нь өдөр бүр 10:00, 16:00 цагт тус тус болох ба нийт 14 удаагийн тансаг хувцасны тоглолт үзүүлнэ. Аяллын агуулга нь “Хятадын өнгө төрх”, “Азийн хэв маяг”, “Бээжинд тавтай морилоорой” хэсгээс бүрдэх аж.

Бангладеш, Камбож, Энэтхэг, Иордан, Казахстан, Лаос, Ливан, Орос, Балба, Филиппин, Өмнөд Солонгос, Шри Ланк, Сири, Тайланд, Турк, Вьетнам зэрэг 16 улсын болон Өвөр монгол, Гирин, Хүбэй зэрэг газраас ирсэн 28 урлагийн багийнхан хээнцэр өмсгөл бүхий дуу бүжгээр Олимпийн паркийн төв өргөн чөлөөнд цугларсан олон түмэнд төгс гайхамшигт Азийн соёлыг харуулах юм.

Өөрөөр хэлбэл иргэд хилийн шугам давахгүйгээр Азийн олон талт соёлыг мэдэрч, Ази тивийн өөр өөр соёл иргэншил хоорондын харилцан солилцоо ойлголцлыг танин мэдэх боломжтой.
