
ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 05-р сарын 22-нд Буэнос-Айрест, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Их Хорийн сангийн сайд нарын хуралд оролцсоныхоо дараа Европын холбооны дарга орон Болгарын дэд ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Екатрина Захариевтай уулзжээ.
Ван И: - Болгар бол Хятадын хамтын ажиллагааны Төв, Зүүн Европ дахь чухал түнш юм. Ирэх жил Хятад, Болгарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Хятад улс Болгартай хамт тэмдэглэх арга хэмжээг сайтар зохион байгуулж, 70 жилийн ойн боломжийг тохиолдуулан, хоёр талын харилцаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал тус тусын давуу талаа ашиглан, нэг нэгнийхээ дутууг харилцан нөхөж, "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд дэд бүтэц, дэд бүтцээр түншлэх, үйлдвэрлэх хүчин, нийгэм соёлын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг эрч хүчээр сэлбэх ёстой гэжээ.
Екатрина Захариев: - Саяхан Хятадын засгийн газар Хималай ууланд төөрсөн Болгарын нэрт уулчин Буян Петровыг аврахад асар их хүчин зүтгэл гаргасан явдалд Болгорын засгийн газар, ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлье. Болгар улс Хятад улсыг дээд хэмжээнд чухалчилдаг. Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх боломжийг тохиолдуулан, хоёр орны уламжлалт найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг хүсэж байна. Болгар "Бүс ба зам" санаачилгыг дэмждэг бөгөөд энэ хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр түншлэх харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Болгарын зохион байгуулж буй "16+1" удирдагчдын уулзалтад Хятадын удирдагчид оролцож, Болгарт айлчлахыг урьж байна. Болгар улс Хятад орны найзын хувиар "16+1" хамтын ажиллагаа, Европ, Хятадын харилцааны хөгжлийг дэмжинэ. Мөн үүний төлөө үргэлжлэн хичээн ажиллах болно гэжээ.
