
“Хөхөмдөг ногоон уул ус бол эд эрдэнэс” гэх онолыг заавал хэрэгжүүлж, нөөц баялгийг гамнах, байгаль орчныг хамгаалах үндсэн стратеги бодлогын дагуу экологийн орчныг өөрийн амь нас шигээ хайрлан нандигнаж, уул, ус, ой, тариа, нуур, өвс зэргийг хамгаалах төлөвлөгөөг боловсруулна. Экологийн орчныг хамгаалах хамгийн чанга хатуу дүрмийг боловсруулан хэрэгжүүлж, бохирдолгүй хөгжлийн болон амьдралын арга хэлбэрийг бий болгож, үйлдвэрлэлийн хөгжил, экологийн соёлын хөгжлийн замыг баримтлан, үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулж, хүн төрөлхтний сайн сайхан үйлдвэрлэл амьдралын орчныг бүтээн байгуулж, дэлхийн экологийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулна гэжээ.

Намын бүх ажил заавал өргөн олон ард түмний ашиг тусаар хамгийн өндөр стандарт болгох хэрэгтэй. Ард түмний зол жаргалд холбогдсон жижиг явдлыг хүндээр үзэн, ард олны анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхээс эхэлж, ард түмэн сэтгэл хүртэл хийж, ард түмнийг удирдан сайн сайхан амьдралтай болгохоор хичээн зүтгэнэ.








