solongonews
Чэндү-Чүнчин чиглэлийн Хятад-Европын галт тэрэг Европын 100 гаруй хотод хүрчээ
2022-01-10 11:41
Чэндү-Чүнчин чиглэлийн Хятад-Европын галт тэрэг Европын 100 гаруй хотод хүрчээ.

2021 онд Хятад-Европ (Чэндү-Чүнчин) чиглэлийн нийт 4800 гаруй галт тэрэг ажиллаж, Хятадын нийт тээврийн 30 гаруй хувийг эзэлсэн байна. Үүнд 400,000 гаруй TEU бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, Европын 100 гаруй хотод хүрсэн гэж 09-ний өдөр Чүнчин хотын захиргааны боомтын логистикийн албанаас мэдээлсэн байна.

2021 оны 01-р сарын 01-ний өдөр Чүнчин, Чэндү хотоос ижил цагт Хятад-Европ(Чэндү-Чүнчин)-ын анхны ачааны галт тэрэг ажиллуулсан байлаа. Энэ нь мөн Хятадын төмөр замын групп анх удаа хоёр хот хамтран нэг брэндийн нэрээр орон нутгийн сурталчилгаа хийхийг зөвшөөрсөн явдал болсон байна.

-Өнөөдрийн байдлаар Хятад-Европ (Чэндү-Чүнчин)-ын галт тэрэг нь бүх Хятадын хэмжээнд хамгийн олон тооны галт тэрэг аялуулсан, хамгийн өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн, бүс нутгийн хамтын ажиллагаа хамгийн өргөн хүрээ цартай, хамгийн тогтвортой Хятад-Европын ачааны галт тэрэгний тээврийн шугам болж хөгжсөн. Чэндү, Чүнчин хоёр хотын хооронд Хятад-Европ (Чэндү-Чунчин)-ын төмөр замын зам шугамыг хамтран бүтээн байгуулсан нь Хятад-Европын төмөр замын өндөр чанартай хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ болсон юм гэж Чүчин хотын Засгийн газрын Боомтын ложистикийн албаны дарга Ба Чуаньжян танилцуулсан байлаа.
 

Зохиогч: ВАН БИНЬЛАЙ,ЖЯН ЮҮНЬЛҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл