solongonews
Аж үйлдвэрийн компанийн ашиг нэмэгдэв
2018-05-27 21:29
2018 оны 01-04-р сард Хятад улс жилд 20-иос дээш сая юанийн борлуулалттай аж үйлдвэрийн компани нэгжийн ашиг өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь 01-03-р сард 3.4 нэгжээр хурдан байв.

Дөрөвдүгээр сард 21.9 хувиар өссөн нь 03-р сарынхаас 18.8 нэгжээр хурдтай болсон тухай Хятадын Үндэсний статистикийн газрын 05-р сарын 27-нд нийтэлсэн тоо бүртгэлд тэмдэглэжээ.

Үндэсний статистикийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн, доктор Хэ Пин: - Дөрөвдүгээр сард Хятадын аж үйлдвэрийн ашгийн өсөлт 03-р сард нэлээд доогуур түвшинд байсантай харьцуулбал илэрхий дээшиллээ. Энэ нь гол төлөв дараах таван шалтгаантай юм.

Нэг. Үйлдвэрлэл, борлуулалтын өсөлт түргэссэн.

Хоёр. Үйлдвэрлэлийн үнийн индекс нэмэгдсэн.

Гурав. Ган, химийн аж үйлдвэр, авто машин зэрэг салбар түргэсгэх үүрэг гүйцэтгэсэн нь илэрхий байна.

Дөрөв. Санхүүгийн зардлын өсөлт илэрхий буурав. Дөрөвдүгээр сард эхний үед гүйлгээний алдагдал зэрэг хүчин зүйл багассаны улмаас жилд 20-иос дээш сая юанийн борлуулалттай аж үйлдвэрийн компанийн санхүүгийн зардал өмнөх оны мөн үеэс ердөө 1.8 хувиар нэмэгдэж, өсөлт нь 03-р сарынхаас 13.3 нэгжээр багасав. 

Тав. Ашгийн суурь индекс харьцангуй доогуур байсан зэрэг болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл