Хятадын Засгийн газар 22-ны өдөр гаргасан "Хятадын зам тээврийн тогтвортой хөгжил" цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлж, дэлхийн зам тээврийн засаглалд идэвхтэй оролцон, олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн тогтвортой хөгжил, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахын тулд Хятадын оюун ухаан, хүчин чадлыг оруулж байна.
2019 оны эцсийн байдлаар, Хятадын үндэсний төмөр замын ашиглалтын нийт хэмжээ 139 мянган километрт хүрч, үүнээс хурдны төмөр зам нь 35 мянган километрт хүрч, дэлхийн эхний байранд орсон бол авто замын нийт урт нь 5 сая 13 мянган километрийг давж, үүнд хурдны авто замын урт нь 150 мянган километрт хүрч, мөн дэлхийн эхний байранд жагсав. Цагаан намд олон удаа эхний байранд жагссан хэмээн дурдсан нь Хятад улс өдгөө зам тээврийн их гүрэн болж, зам тээврийн хүчирхэг орны эгнээнд дэвшин орж байгааг харуулж байна.
Хариуцлагатай их гүрний хувьд Хятад улс дотоодын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ бусад улс оронтой тээврийн салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, дэлхийн зам тээвэр, эдийн засгийн хөгжилд хүч сэлбэж байна. Одоогийн байдлаар холбогдох орнуудын хамтын хүчин чармайлтаар "бүс ба замын санаачилга" -ны хамтын ажиллагааны чиглэл, орон зайн зохион байгуулалтын дагуу Хятад улсын дэвшүүлсэн "зургаан коридор, зургаан зам, олон улс, олон боомт" -ын хамтын ажиллагааны хүрээ үндсэндээ бүрдсэн байна. Энэхүү хүрээ нь бүс нутаг дамнасан нөөцийн хүчин зүйлийн цэгцтэй эргэлт, оновчтой хуваарилалтыг бий болгож, улс орон, бүс нутгуудад баялгийг бүрэн ашиглаж, нэгдэн хөгжихөд тус дөхөм үзүүлнэ.
Хятад улс олон талт үзлийг тууштай дэмжиж, дэлхийн зам тээврийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг идэвхтэй ахиулж ирсэн юм. Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа чин үнэнчээр биелүүлж, нээлттэй зам тээвэр, хамтын ажиллагааны түншүүдийн хүрээг тасралтгүй өргөжүүлэн, дэлхийн ядуурлыг бууруулах, бохирдлоос хамгаалах, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Ялангуяа энэ жил цар тахлын нөхцөл байдалд, Хятад улс тахлын эсрэг тусламжийн бодисын тээвэрлэлтийг баталгаажуулж, дэлхий нийтээрээ коронавирусийн эсрэг тэмцэх болон эдийн засгийн сэргэлтэд ихээхэн дэмжлэг үзүүлжээ.
Төлөвлөгөөний дагуу Хятад улс нь үндсэндээ 2035 он гэхэд зам тээврийн хүчирхэг орны эгнээнд орно. Хүнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталдаг Хятад улс зам тээврийн салбарыг өндөр түвшинд хөгжүүлж, дэлхийн хэмжээнд дэд бүтцээр холбохыг ахиулан, орнуудын ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хамтын цогцыг буй болгоход Хятад улсын үүрэг хариуцлагаа сайтар биелүүлнэ.
