Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнөөдөр Архорчин хошууны “Чавгын Хоёрдугаар дунд сургууль”-тай танилцлаа.

Чавгын Хоёрдугаар дунд сургуульд
“Үнэн, эрдэм, шинэчлэл” хэмээх сургаал бүхий энэхүү сургууль нь Архорчин хошуун дахь монгол хэлээр дагнан суралт явуулдаг цорын ганц анхлах сургууль юм. Сургууль нь үндсэн хичээлээс гадна сурагчдын дур сонирхолд зохицуулан урлаг, спорт, оёдол үйл зэрэг ур чадварын бэлтгэл сургуулилт зохион байгуулдаг төдийгүй дэд бүтцээр маш сайн хангаж, мөн сргуульдаа монгол уламжлалт зан үйлийн үзэсгэлэн музей байгуулсан нь маш сайшаалтай санагдсан тухайгаа сэтгүүлчид санал нэгтэй ярьж байлаа.
Чавгын Хоёрдугаар дунд сургуульд
МУИС-ийн багш Л.Чинзориг:
- Монгол туургатан гэдэг монгол өв соёлоо хадгалан, хамгаалах учиртай байдаг. Бидний өв соёл олон мянган жилийн түүхтэй учраас асар их баялаг. Энэхүү соёлоо хадгалж яваа монгол үндэстний нэгэн хэсэг болох энэ сургуулиар орж танилцлаа. Үндэстний уламжлалт зан заншил, ёс суртахуун, соёлоо сайхан хадгалж, шавь нартаа уламжилж, сурталчилж байгаа нь сэтгэлд хамгийн сайхан санагдлаа гэж ярьлаа.
Чавгын Хоёрдугаар дунд сургуульд
- Өнөөдөр Монгол Улсын сэтгүүлчид манай сургуульд зочилж байгаад маш их баяртай байна. Хоёр улсын харилцаа холбоо, соёлын солилцооны илэрхийлэл болж байна гэж миний хувьд бодож байна. Өмнө нь манай сургууль Монгол Улсаас англи хэлний багш урьж ажиллуулдаг байсан түүхтэй. Өнгөрсөн онд Монгол Улсын Дорнодын Их сургуулийн багш нар манай сургуульд айлчилж, хоёр сургууль хоорондоо нөхөрсөг харилцааны гэрээнд гарын үсэг зуран, харилцан суралцаж, соёлын солилцоог дэмжих тал дээр санал нэгдсэн. Миний хувьд их урамтай байна. Ирээдүйдээ хоёр орны соёлын солилцоо, найрсаг харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж “Чавгын Хоёрдугаар дунд сургууль”-ийн дэд захирал Шинэтуяа ярьсан юм.
“Чавгын Хоёрдугаар дунд сургууль”-ийн дэд захирал Шинэтуяа /баруун/
