solongonews
Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2020 оны хурал хойшиллоо
2020-03-10 16:30
Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2020 оны хурал хойшиллоо.

        Бө Аогийн Азийн чуулга уулзалт энэ сарын 09-нд мэдэгдэл нийтэлж, 2020 оны ээлжит хурал хойшиллоо гэж мэдэгдлээ. Мэдэгдэлд “COVID-19”-ийн халдвар гарснаас хойш Бө Аогийн Азийн чуулга уулзалт олон орны засгийн газар ард түмний халдвартай тэмцэхийг эрс дэмжсээр ирсэн юм. Олон орны засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэхийг дэмжиж, хуралд оролцох төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцож, зочлогч орон Хятадын засгийн газартай зөвшилцсөний дүнд зөвлөлийн хурлын зөвшөөрлөөр 2020 оны ээлжит хурлыг хойшлуулахаар боллоо. Халдварыг даван туулна гэдэгт тус чуулга уулзалт итгэж байна гэж тэмдэглэсэн байна.

Мэдэгдэлд басхүү Бө Аогийн Азийн чуулга уулзалт өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, энэ ондоо багтаан Дэлхийн эрүүл мэндийн хоёрдугаар чуулган, Дэлхийн эдийн засгийн хөгжил болон аюулгүй байдлын анхдагч хурал, Олон улсын шинжлэх ухаан технологи болон инновацийн чуулган зэрэг чухал тусгай хурлыг зохион байгуулж, Дэлхийн “COVID-19”-тэй тэмцэх тэмцэл болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахад шаардлагатай хувь нэмрээр оруулах болно гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл