Эх газрын Хятадад 16-ны өдөр “COVID-19”-ийн халдварын 44 шинэ тохиолдол бүртгэгдсэний 33 нь дотоодод халдварласан гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл өнөөдөр мэдээллээ.
Дотоодод халдварласан шинэ тохиолдлын 31 нь Бээжин хотод, нэг нь Хэбэй мужид, нэг нь Жэ Жян мужид бүртгэгджээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Хятадад энэ сарын 16-ны байдлаар халдварын 83265 тохиолдол бүртгэгдсэнээс 78379 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 252 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1856 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1754 нь эмнэлгээс гарсан бол 102 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, 16-ны өдрийн байдлаар 4683 хүн эмнэлгийн хяналтад байна.
Энэ сарын 16-ны байдлаар Хонконгт COVID-19-ийн халдварын 1112, Макаод 45, Тайваньд 445 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1069, Макаод 45, Тайваньд 433 хүн эдгэрсэн байна.
