solongonews
Ли Жихэн аж үйлдвэрийн болон худалдааны холбооны хэлэлцүүлэгт оролцов
2017-01-16 00:00
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн аж үйлдвэрийн болон худалдааны холбооны хэлэлцүүлэгт оролцов.

Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ны хорооны XI удаагийн V хурлын эдийн засгийн салбарын аж үйлдвэрийн болон худалдааны холбооны хэлэлцүүлэгт оролцсон байна.

Ли Жихэн онцлохдоо, 2016 онд Өвөр Монголын эдийн засгийн хөгжил тогтвортой, ард иргэдийн амьдрал үргэлжлэн сайжирч, нийгмийн ерөнхий байдал тогтвортой байдлаа хадгаллаа гэсэн байна.

Мөн дарга Ли Жихэн аж үйлдвэр болон худалдааны салбар өнөөгийн Өвөр Монголын эдийн засгийн нөхцөл байдалд зохицон, ӨЗО-ны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : .www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл