Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга сууринд байрлах баргажин монгол хувцасны дэлгүүр нь хээнцэр сайхан монгол хувцас, онцгой сайхан толгойн засал, нарийн хийцтэй амьдралын хэрэгсэл зэрэг эвлэг содон бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийг татаж байна.

Баргажин монгол хувцасны дэлгүүрийг Хөлөнбуйр нутагтай Саруул гэх сайхан бүсгүй 2015 онд нээж, анх монгол Улсаас бэлэн бүтээгдэхүүнийг оруулан борлуулж байсан бол одоо өөрөө сэтгэн шинээр дизайнер хийж, Монгол Улсаас оёдолчин урьж үндэстний онцлог болон орчин үеийг уялдуулсан бүтээгдэхүүн урлаж байна. Монгол тэрлэг, монгол гутал, малгайн засал, бүс, монгол үндэстний онцлог гар урлал, амьдралын хэрэгсэл болон ханын зураг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг урлан бүтээж, Бугат, Хөххот, Шиньжян, Хөхнуур зэрэг олон газраар борлуулагдаж орлого сайн байгаа аж.


