Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны 27-ны өдрийн мэдээгээр, 2020 онд үндэсний хэмжээнд програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт жилийн орлого нь 20 сая юаниас дээш хөрөнгөтэй аж үйлдвэр 40 мянгаас давсан бөгөөд програм хангамжийн салбарын нийт орлого 8 их наяд 161 тэрбум 600 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд нийт ашиг нь 1 их наяд 67 тэрбум 600 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өсч, хүн нэгбүрд ногдох орлогын хэмжээ 1 сая 158 мянга гаруй юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
2020 онд, мэдээллийн технологийн үйлчилгээний бодит орлого 4 их наяд 986 тэрбум 800 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувиар өссөн байна. Үүнд өсөлтийн хурд нь салбарын дундаж түвшнээс 1.9 нэгжээр илүү байгаа нь нийт салбарын орлогын 61.1 хувийг эзэлжээ.
Програм хангамжийн салбарын орлогоороо эхний 5-т, Бээжин, Гуандүн, Жянсу, Жэжян, Шанхай хот орж, нийт орлого 5 их наяд 351 тэрбум 600 сая юань байгаа нь үндэсний програм хангамжийн салбарын 65,6 хувийг эзэлж байна. Харин програм хангамжийн салбарын орлогын өсөлтийн хурд нь үндэсний дундаж түвшнтэй 15 муж, хотуудаас дээгүүр байгаа бөгөөд эдгээрийн 20 хувиас дээш өсөлттэй мужууд нь Хөх-нуур, Хайнань, Гуйжөү, Ниншя, Гуанши зэрэг төв, баруун бүсийн нутгуудад төвлөрч байна.
