solongonews
БРИКС-ийн орнуудын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2019-10-31 16:51
БРИКС-ийн орнуудын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Орон нутгийн цагаар 30-нд Бразилын Сан-Пауло дахь Соёлын төвд БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн хамтарсан гэрэл зургийн 3 дахь үзэсгэлэн нээгдлээ. БРИКС-ийн орнуудын гол гол 15 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 100 орчим гэрэл зургийг олонд танилцуулж, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшил, соёл иргэншлийн солилцоо, байгалийн өнгө үзэмж, хамтын ажиллагааны ололт амжилтыг үзүүлж байгаа юм.

“Гэрэлт БРИКС-Ирээдүйгээ хуваалцъя” сэдэвт энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнг Синьхуа агентлаг, Бразилын санхүүгийн мэдээллийн групп хамтран зохион явуулсан бөгөөд “БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгч нээлтийн арга хэмжээнд оролцжээ.Тус үзэсгэлэн удахгүй болох БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний 4-р чуулга уулзалтын чухал арга хэмжээ юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл