solongonews
Валютын эрүүл тогтвортой бодлого баримтална
2017-12-21 16:20
20-нд өндөрлөсөн Хятадпын Эдийн засгийн ажлын төв зөвлөлгөөн 2018 оны эдийн засгийн ажлыг байршуулахдаа, валютын эрүүл, тогтвортой бодлогоо үргэлжлэн баримтална гэж дэвшүүлэв.

Валютын хангамжийн ерөнхий эх үүсвэрийг бодитоор удирдаж, валютын итгэмжит зээл, нийгмийн санхүүжилтийн цар хүрээний зүй зохистой өсөлтийг хэвээр хадгалж, юаний ханшийг зүй зохистой тэнцвэртэй түвшинд тогтвортой байлгаж, олон давхаргын хөрөнгийн зах зээлийн эрүүл хөгжлийг ахиулж, бодит эдийн засагт улам сайн үйлчилж, банк санхүүгийн системийн чанартай эрсдэл үүсэхээс дорвитой хамгаалах хэрэгтэй гэж Эдийн засгийн ажлын төв зөвлөлгөөн шаардав.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Банк санхүүгийн судалгааны газрын албаны дарга Зэн Ган хэлэхдээ: Хятадын эдийн засаг өөрийн өртгийг бууруулан, эрсдлээс хамгаалахад зохих хөдөлгөөнт орчин, валютын бодлогын тогтвортой чанарыг хэвээр хадгалах хэрэгтэй байна. Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал уян хатан чанараа хадгалж, чанартай хөгжлийг чухалчлан урагшлуулж, валютын бодлого, эрсдлээс хамгаалахыг улам анхаарах ёстой. Зах зээлийн хувьд, валютын эрүүл тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэхэд товлосон хугацааг бодитоор бүрдүүлж, хойшид хөдөлгөөнт удирдлагыг улам боловсронгуй болгож, урьдчилсан төлөвлөгөө, уян хатан чанарыг нэмэгдүүлж, хөдөлгөөнт чанарын ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой байдлыг хэвээр хадгалах хэгэгтэй  гэжээ. 


 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл