Нэг. Бэлэг барих зориулалттай “Урлагийн амт” ”Туулийн намба”-тай уран бүтээлүүд төрөх болно.
2017 онд ХКН-ын Төлөөлөгчдийн XIX хурал эхлэх бөгөөд Хятадын чөлөөлөх армийн 90 жилийн ойн баяр, Хонконгийг буцаан авчирсан 20 жилийн ойн баяр, мөн ӨМӨЗО тунхагласны 70 жилийн ойн баяр зэрэг том үйлийн тэмдэглэлт он учраас кино жүжиг, урлаг тоглолтын хувьд асар олон шинэ бүтээлүүд төрөх учиртай.
Хоёр. “Кино үйлдвэрийг дэмжих хууль” 3 дугаар сараас хэрэгжиж, киноны дундуур зар сурталчилгаа явахыг хориглоно
Хятадын соёлын аж үйлдвэрийн салбарын анхны хууль болох “Кино үйлдвэрийг дэмжих хууль” 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж, Хятадын кино урлагийн салбар нь өөрийн хуультай болно.
Гурав. Олон нийтийн соёлын үйлчилгээ нь хүн нэгбүрд ашиг тусаа хүртээх болно
Бүжиглэх хүсэлтэй ч боломжгүй бол яах уу? Борчуулын хүүхэд сургуульд орох асуудлыг хэрхэн шийдэх үү? Сургуулийн спортын ордон оршин суугчдад нээлттэй байж болох уу? Эдгээр жижигхэн ч гэсэн иргэдийн амьдралтай байнга холбогддог асуудлууд чухалчлагдаж, “Олон нийтийн соёлын үйлчилгээний баталгааны хууль” бий болсон бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжих болно.
Дөрөв. Гадаадын нэр нөлөөтэй кинонууд илүү олон орж ирэх боломжтой
2012 оны Хятад, АНУ хоёр талын гарын үсэг зурсан “ДХБ-ын киноны холбоотой асуудлыг шийдвэрлэж харилцан ойлголцох санамж бичиг”-ийг үндэслэвэл Хятад улс нь жил бүр 34 гадаад киног оруулах эрхтэй бөгөөд уг санамж бичгийн хүчинтэй хугацаа нь 5 жил байж, энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр дуусаж, хоёр тал дахин зөвлөлдөх болно.
