11-р сарын 17-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний 8-р хурлын эдийн засаг худалдааны ажлыг танилцуулав. Чянь Кэмин-гийн танилцуулснаар, энэ оны 1-9 дүгээр саруудад Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төрөл бүрийн индекс бүх талаар дээшилж, Хятад Африкийн худалдааны хэмжээ 185.2 тэрбум ам.долларт хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 38.2 хувиар нэмэгдэн, түүхийн адил хугацаан дахь шинэ тэмдэглэл тогтоожээ. Хятад улсаас Африкийн бүх салбарт нийт 2 тэрбум 590 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь ноднингийн мөн үеэс 9.9%-иар нэмэгдэж, өсөлт нь Хятад улсын гадаадад хөрөнгө оруулалт хийсэн дундаж хэмжээнээс 3 нэгж илүү гарч, Ковид-19 цар тахлын халдварын өмнөх 2019 оны түвшнээс давжээ. Хятадын компаниудын Африкт хэрэгжүүлэхээр тохиролцсон шинэ төслийн гэрээний мөнгөн дүн 53.5 тэрбум ам.долларт хүрч, бизнес эрхлэлтийн хэмжээ 26.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оны адил хугацааныхаас 22.2 хувь , 11.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь Хятад улсын компаниуд Африк тивийн зах зээлийн хэтийн төлөвт итгэлтэй байгааг харууллаа.
