solongonews
Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалт тун удахгүй болно
2021-03-19 21:28
Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалт тун удахгүй болно.

    Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний Ⅳ чуулга уулзалт 04-р сарын 25-наас 26-нд Фүжөү хотноо болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт “Мэдээллийн элементүүдийн шинэ гинетик эрч хүчийг идэвхжүүлэн, дижитал Хятад улсыг байгуулах шинэ аялалыг эхлүүлнэ” сэдвээр Хятад улсын мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн бодлогыг гаргах платформ, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулах платформ, цахим засаглал ба дижитал эдийн засгийн онол, туршлага солилцох платформ, дижитал Хятад ба дижитал Торгоны замын бүтээн байгуулалтыг сурталчлах дэлхийн хүчнүүдийг нэгтгэсэн хамтын ажиллагааны платформыг бүтээн байгуулах дээр зорилго тавьсан байна.

        Дээд хэмжээний уулзалтын гол агуулгад нээлтийн ёслол, үндсэн форум, дэд форум, ололт амжилтын үзэсгэлэн, инновацийн өрсөлдөөн, бодлогын танилцуулга, төслийн гэрээ байгуулах арга хэмжээ зэрэг долоон хэсгүүдээс бүрдэх юм байна.

Зохиогч: ЛИ ЖИНЬЛЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл