solongonews
Ван И Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэгцэгтэй уулзав
2023-02-19 21:35
Ван И Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэгцэгтэй уулзав.

Орон нутгийн цагаар 2023 оны 02-р сарын 17-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад Харилцааны Төв Комиссын Тамгын газрын дарга Ван И Мюнхений аюулгүй байдлын 59-р чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэгцэгтэй уулзжээ.

Ван И хэлэхдээ "Хятад, Монгол хоёр ойрын хөрш тул ойр ойрхон харилцан айлчилж, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой".

Б.Батцэгцэг хэлэхдээ "Шинэ онд Хятад улстай дээд зиндааны солилцооны эрч хүчээ хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : fmprc.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл