solongonews
Хятад улсын импорт, экспорт эхний 4 сард 28.5 хувиар өссөн
2021-05-08 10:24
Хятад улсын импорт, экспорт эхний 4 сард 28.5 хувиар өссөн

Хятадын Гаалийн ерөнхий газрын 7-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 4 сард Хятадын импорт, экспортын нийт өртөг 11.62 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээсээ 28.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар өссөн үзүүлэлт гарчаа. Үүнд: экспорт 6.32 их наяд юань, мөн үеийнхээсээ 33.8 хувь, өмнөх оны мөн үеэс 24.8  хувиар өссөн бол импорт 5.3 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээсээ 22.7 хувь, өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өсч, худалдааны ашиг 1.02 их наяд юань болж, мөн үеийнхээсээ 149.7 хувиар өссөн.

4 дүгээр сард Хятадын импорт, экспортын нийт өртөг 3.15 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээсээ 26.6 хувь, өмнөх сараас 4.2  хувь, өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өссөн байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл