Хөххот 2017 оны эдийн засгийн зорилтоо амжилттай биелүүлэхийн төлөө 2017 оны гол төслүүд тэр дундаа хаврын улирлын гол төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар төлөвлөв.
Хөххот тэрбум буюу түүнээс дээших 456 гол төслүүдийн хэрэгжилтийн ажлыг ахиулахаар төлөвлөн, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 700.4 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь 2016 оны ерөнхий хэмжээнээс 85 төсөл нэмэгдэж, 23 хувиар нэмэгдсэн байна. 2017 оны хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 143.7 тэрбум юаньд хүрч, 2016 оныхоос 59.3 тэрбум юань нэмэгдэж, 70 хувир нэмэгдсэн аж. Энэ оны хавар ажлаа эхлүүлэх төсөл 80 гаруй байгаа бөгөөд ерөнхий хөрөнгө оруулалтын хэмжээ 90 тэрбум юаньд хүрэх бөгөөд энэ жилдээ багтан 36 орчим тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
