Хятадын “Хоёр чуулган” нээгдсэнээс хойш Хятадын эдийн засгийн өсөлтийн байдал, “Нэг бүс нэг зам”, даяарчилсан засаглал болон ногоон хөгжил зэрэг асуудлын эргэн тойронд сэтгүүлч Хятадад суугаа гадаадын элчин сайд нарыг урин ярилцлага авсан байна.
- Жил бүр зохион байгуулагддаг “Хоёр чуулган” нь Хятадын хөгжлийн нэгэн чухал агуулга билээ. Ингэхэд энэ оны “Хоёр чуулган”-аар ямар асуудал таны анхааралд хүрсэн бэ?
Уругвайн Элчин сайд Фернандо Лугрис:
- Хятадын “Хоёр чуулган” нь Хятад улсын хөгжил болон Хятадын ард иргэдийн хувьд асар их ач холбогдолтой гэж би ойлгодог. Үүгээр ч барахгүй тэр нь дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал үйл хэргийг гүйцэтгэдэг учраас дэлхийн олон улсын анхаарлын төвд байдаг. Миний бодлоор Хятадын эдийн засаг эрүүл хөгжлөө баталсан суурин дээр хэрхэн үргэлжлэн өсөх бэ гэдэг асуудал хамгийн чухал. Дэлхийн олон улсын хоорондох хамтын ажиллагаа олширч буйн улмаар Хятадын дотоод засаглал ч олны анхааралд хүрч байх нь тодорхой. Мөн Хятадын байгаль орчны хамгаалалтын төрийн бодлого нь олон улсын чанартай ач холбогдолтой учраас миний бие экологийн хамгаалалтын асуудлыг ч анхааран халамжилж байна.

Уругвайн Элчин сайд Фернандо Лугрис
Индонезийн элчин сайд Соегенг Рахарджо:
- Хятадын эдийн засаг горим журмаараа үргэлжлэн хөгжих болно гэдэгт миний хувьд итгэл дүүрэн байна. Олон улсын эдийн засаг маш олон асуудалтай байгаа хэдий ч Хятадын засгийн газар эдийн засгийн тогтвортой хөгжлөө баталж чадсан бол зарим өндөр хөгжилтэй улс орон харин эдийн засгийн хямарлаа аргацаах гэж тамирдаж байна. Ирээдүйн 5 жилд Хятад улс нь хэрэв эдийн засгаа 6-7 хувийн хурдтай өсгөж чадвал 2020 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засгийн нэгж болон хөгжих нь гарцаагүй юм.

Индонезийн элчин сайд Соегенг Рахарджо
Аргентины Элчин сайд Диего Гуэлар:
- Миний бодлоор Хятадын хариуцлага болон дэлхийн харилцаа бол хамгийн том сэдэв юм. Одоогийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалт болон экспортлох бүтээгдэхүүн нь олон улс орны анхааралд хүрч байна. Хятад улс дэлхийн хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлэх болсон бол Хятадын Хоёр чуулган дэлхийн тавцанд мөн голлох байр суурийг эзэлж байна. Улмаар бид Хятад, Аргентины харилцаа жич Хятад, Өмнөд Америкийн хоорондын харилцааг дэлхийн шинэ нэгэн агуулгаар үзэх хэрэгтэй гэж бодож байна.

Аргентины Элчин сайд Диего Гуэлар /зүүн гар талын/
Беларусийн Элчин сайд Кирилл Рудый:
- Хоёр чуулган бол Хятадын улс төрийн амьдрал дахь нэгэн том үйл ажиллагаа. Хоёр чуулганаар дурдсан олон төрлийн санал, төсөл нь цөм дэлхийн анхааралд хүрдэг. Хоёр чуулганы хугацаанд Беларусь улс гурван талын асуудлыг анхаарсан. Нэг, Хятадын явуулж буй хангамжийн бүтцийн шинэчлэл. Энэхүү төрийн бодлогын ачаар маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа тэлж, гадаадын улс оронтой хамтран ажиллах болсон. Хоёр, “Нэг бүс нэг зам”-ын хэрэгжүүлэлт. Беларусь улс нь Европыг зорьсон олон олон худалдааны зам дээрх өртөө бөгөөд арилжаа худалдаа, зам тээврийн өртөөлөх хэмжээ их болж байгаагийн улмаар бид дэлхийн хэмжээний энэхүү хамтын ажиллагааны саналын хэрэгжилтийн байдалд санаа тавьж байна. Гурав, Хятадын хууль зүйн системийн шинэчлэл. Хятадын хууль зүйн салбар дахь шинэчлэлийн туршлагаас суралцах хүсэлтэй.

Беларусийн Элчин сайд Кирилл Рудый
- 2016 онд Хятадын эдийн засаг 6.7 хувиар өсөж, эдийн засгийн ерөнхий хэмжээ анх удаагаа 70 их наяд юанийг давсан бол Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжлийг та хэрхэн таамаглаж байна вэ? Таны бодлоор Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засагт аль талын хувь нэмрийг үзүүлж чадах бэ?
Испанийн элчин сайд Валенсия:
- 2016 оны Хятадын эдийн засгийн өсөлт нь бүх дэлхий, ялангуяа Испани улсыг багтаасан Хятадын түнш улс орнуудад асар их үр өгөөжийг хүртээсэн. Үүнээс гадна даяаршлын цаг эрин дэх маш чухал эдийн засгийн нэгж болсон Хятад улсын эдийн засгийн өсөлт нь бусад улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй юм.

Испанийн элчин сайд Валенсия
