Контейнертой цуваа галт тэрэг Чинхуандао 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагийн үед дохиогоо дуугарган хөдөллөө. Хэбэй мужийн Чинхуандао нь Солонгос улсаас Чинхуандао гармыг дайран өнгөрч Монгол Улс рүү зорчих далайн төмөр замын хамтарсан тээврийн олон улсын контейнертой галт тэргийг албан ёсоор нэвтрүүлэв. Энэ нь "Бүс бас зам"-д нэгэн цуваа далайн төмөр замын хамтарсан тээврийн олон улсын контейнертой галт тэрэгний том нэвтрэх замыг нээснийг харуулж байна.
Тухайн өдөр зорчуулсан эхний ээлжийн галт тэрэг нийт 100 стандартын контейнертой бөгөөд Солонгосын цахилгаан хэрэгсэл, авто машин зэрэг бараа бүтээгдэхүүн тээсэн байна. Чинхуандао гармаар хуурай газарт гарсны дараа Эрээн хотыг дамжин Монгол Улсын Улаанбаатарт тээвэрлэв. Энэхүү далайн төмөр замын хамтарсан тээврийн олон улсын контейнерын нэвтрэх том зам нь долоо хоног бүр Чинхуандао гармаас нэг галт тэрэг хөдөлж, галт тэрэг бүр нь 100-аас доошгүй стандарт контейнертой байх аж. Урьдчилсан байдлаар энэ оны сүүлээс өмнө долоо хоног бүр хоёр галт тэрэг аялуулахаар ажиллаж байгаа болно.
2004 онд Чинхуандао гарам нь Хэбэй мужаас Солонгос улсын Рэньчуань хүрэх чиглэлийн цорын ганц зорчигч болон бараа тээврийн маршрут нэвтрүүлж, одоогийн байдлаар жил бүр 30 мянгаас дээш стандарт контейнер импортолж, экспортолж байна. Далайн төмөр замын хамтарсан тээврийн олон улсын контейнертой галт тэрэгний нэвтэрсэн нь Чинхуандао гармыг гадаадад нээлттэй байлгах замыг нэг алхам ахиулах, мөн Чинхуандао гарамд өөрчлөлт хийж сайжруулахад шинэ боломжийг авч ирсэн байна.

Чиньхуандао гармаас Монгол Улсын Улаанбаатар хотын зүг чиглэсэн олон улсын контэйнэртэй галт тэрэг Чинхуандао гармаас хөдөллөө.
