solongonews
“Өвлийн XIV спортын наадам” онгоц Тяньжяо агаарын тээврийн компанид албан ёсоор элсэв
2020-01-03 16:07
“Өвлийн XIV спортын наадам” онгоц Тяньжяо агаарын тээврийн компанид албан ёсоор элслээ.

    Өвлийн XIV спортын наадмын сүлд, Өвлийн XIV спортын наадмын болзоо, ид шидэт Өвөр Монгол гэсэн бичигтэй нисэх онгоц 12-р сарын 31-ний өдөр Хөх хотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Тяньжяо иргэний агаарын тээврийн компанид албан ёсоор элсээд байна. ӨМӨЗО-ны спортын газрын дэд дарга Ли Жыю, Тяньжяо иргэний агаарын тээврийн компаний захирал Хао Юйтао нар “Өвлийн XIV спортын наадам”-ын онгоцны гишүүдийг хүлээн авч уулзав.

Өвлийн XIV спортын наадам нь 2020 оны 02-р сард Хөлөнбуйрт зохион байгуулагдах юм. Энэ нь ӨМӨЗО байгуулагдсаны 70 гаруй жилийн хугацаанд зохион байгуулсан анхны томоохон хэмжээний иж бүрэн спортын арга хэмжээ болно. Мөн 2022 оны Бээжингийн өвлийн олимпоос өмнөх хамгийн их, өндөр түвшний спортын арга хэмжээ болох төдийгүй Хятадын тамирчдын хувьд өвлийн олимпод улс орныхоо алдар нэрийг мандуулах хамгийн чухал "Сургуулил хийх газар" юм.

Тяньжяо иргэний агаарын тээврийн компани бол ӨМӨЗО хувьцаа эзэмшиж байгаа анхны иргэний агаарын тээврийн компани бөгөөд ӨЗО-д нислэг үйлдэх, зорчигчдод үйлчилгээ үзүүлэх нийгмийн хариуцлагыг хүлээдэг. Тяньжяо иргэний агаарын тээврийн компани нь "Өвлийн XIV спортын наадам"-ын нисэх онгоцонд иргэний агаарын тээврийн баталгаа хангаж, үйлчилнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл