solongonews
Шяоминий гэр бүлд гарсан өөрчлөлт
2017-10-18 20:27
Шяомин 5 настай.

Өнгөрсөн 5 жилд тэдний гэр бүлд олон өөрчлөлт гарсан. Тэдгээр өөрчлөлтийг хэдэн үгээр товчлон хүргэе.    

Нэг. Хоёр хүүхдийн бодлого

Өнгөрсөн жил тэдний гэр бүлд нэг гишүүн нэмэгдсэнээр Шяомин “том ах” боллоо. 2016 оноос хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр олон гэр бүл хоёр хүүхэдтэй болжээ. Эдгээр гэр бүлд тус дөхөм болохын тулд төрөөс олон төрлийн бодлого боловсруулж байна.   

Хоёр. Эмнэлгийн даатгалын төлбөр тооцоо

Энэ онд иргэний харьяаллаас үл хамаарч Хятадын ямар ч хотод эмнэлэгт үзүүлж, нөхөн олговор авах боломж нээгдсэн нь Шяоминий эмээ өвөө хоёрыг хамгийн ихээр баярлуулсан юм. Одоо эмчид үзүүлэхийн тулд нутаг явахаа больж, үнэхээр амар болжээ. 

Гурав. Гар утасны төлбөр тооцоо

"Интернэт+" цаг үед Шяоминий өвөө нь хүртэл ухаалаг утас ашигладаг болжээ. Цахимаар бараа худалдаж авах, АПП-ээр хоол захиалах, түрээсийн дугуй унахад бэлэн мөнгөгүй ч утсаа уншуулаад болоо. 

Дөрөв. Цэлмэг өдөр олон болжээ

“Агаар муутай. Өдөр гадаа гарч тоглож болохгүй” гэж ээж нь байнга захидаг. Агаар муудахаар Шяоминий сэтгэл гонсойх боловч сүүлийн үед цэлмэг өдөр олон болж, Шяомин найзуудтайгаа үргэлж гадаа тоглодог боллоо. 

Тав. Хуваалцах эдийн засаг

Байгаль дэлхийгээ хайрлах нь хүн бүрийн үүрэг юм. Шяоминий гэр бүлийнхэн ногоон аялалд дуртай. Аав нь түрээсийн унадаг дугуй моодонд орсон гэж ярина. Гадаадын орнуудад хүртэл Хятадын “түрээсийн   дугуй” моодонд орж, “дөрвөн шинэ нээлтийн нэг" хэмээгдэн, хуваалцах эдийн засгийн шинэ хуудсыг сөхсөн юм. 

Зургаа. Хилийн чанадад аялах

Иргэдийн амьдрал сайжирч, хилийн чанадад аялах нь тийм ч хэцүү зүйл биш болсон. Урьд нь гадаадад аялахдаа зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол одоо чөлөөтэй аялж, газар үзэж нүд тайлах нь хамгийн түгээмэл сонголт болжээ. 

Сүүлийн жилүүдэд Шяоминий гэр бүлд гарсан өөрчлөлтийг эдгээр үгсээр бүрэн илэрхийлэх боломжгүй юм. Хятадын өөрчлөлт айл бүхэнд бодит үр ашиг хүртээж байна. Өнгөрсөн таван жилд танайд ямар өөрчлөлт гарсан бэ, бидэнтэй хуваалцаарай.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл