16-нд Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын Тээврийн газрын орлогч дарга Шан Кэжя хэвлэлийн хурал дээр хэлэхдээ "Иргэний нисэх цагаан сарын тэвээрийн хамгийн яаралтай улиралдаа орж, зах зээл хурдан сэргэж, үйл ажиллагаа нь аюулгүй, тогтвортой болсон. Шинэ улиралд Хятадын зорчигчдын зах зээлийн хувьд түргэн сэргэх хандлага хэвээр байгаа бөгөөд нислэгийн хэмжээ сэргэж, цар тахлын өмнөх түшингээс давах төлөвтэй байна" гэв.
Өнгөрсөн долоо хоногт (02-р сарын 06-наас 12-нд) нислэгийн бодит нөхцөл байдлаас Хятад улс 58 оронтой зорчигчийн нислэгээ дахин хийж, Хятадын болон гадаадын 98 агаарын тээврийн компанийн нийт 795 нислэг сэргэсэн нь 01-р сарын 02-ноос 08-ны өрнүүдийн үйлдсэн нислэгийн тоогоос 65 хувь өссөнийг Шан Кэжя танилцуулав.
Хятад улс өнөөдөр болоход нэгэнт Тайланд, Камбож, Австрали, Малайз, Сингапур, Вьетнам зэрэг Хятад, Ази, Номхон далайн зургаан орны хооронд хийсэн нислэгийн тоо 226-аар нэмэгдэж, нийт нислэгийн 70 хувиас илүүг эзэлж байна. Нислэг нэвтэрсэн хот, улс, агаарын тээврийн компаниудын тоо 25 хувь, 64 хувь, 80 хувь болсон байна. Зорчигч тээврийн нислэг тахлын өмнөх түшингийн 9 хувьд хүрсэн байж, Хятадын агаарын тээврийн компаниуд нислэг үйлдсэн хэмжээ 62 хувийг эзэлсэн байна. Хятад болон Арабын Нэгдсэн Эмират, Итали, Шинэ Зеланд, Нидерланд, Казахстан зэрэг 27 орны хоорондын нислэг сэргэсэн үзүүлэлт 20 хувиас давжээ. Үүнээс Египет, Бельги, Саудын Араб зэрэг 6 улс 50 хувиас дээш нислэгээ сэргээсэн байна.
Улирал солигдож, олон улсын бизнесийн ажилтнуудын солилцоо, аялал жуулчлал аажмаар сэргэж, гадаадад суралцах болон бусад зах зээл сэргэснээр агаарын тээврийн компаниуд, ялангуяа гадаадын агаарын тээврийн компаниудын нислэгийн хүчин чадлын зохицуулалтыг ч аажмаар бий болох бөгөөд цаашид олон улсын нислэгийн тоо ч нэмэгдэх төлөвтэй байна.
- Ирээдүйд Хятадын Иргэний агаарын тээврийн байгууллага цаашид үйл ажиллагааны аюулгүй байдал, тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, олон улсын нислэгийг дахин зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, иргэний нисэхийн эрх баригчидтай харилцаагаа хадгалах асуудлыг үргэлжлүүлэн зохицуулах болно. Мөн олон улсын зорчигчдын аялал, эдийн засаг, худалдааны солилцооны хэрэгцээг илүү сайн хангахын тулд нислэгээ сэргэх төдийгүй нислэгээ нэмэгдүүлж, гадаадын агаарын тээврийн компаниудын төлөвлөгөөг цаг тухайд нь батлах болно гэж Шан Кэжя танилцуулсан байна.
