solongonews
Тээврийн хэрэгслийн автомат удирдлагын газар нээгдэв
2019-05-24 16:58
Тээврийн хэрэгслийн автомат удирдлагын газар нээгдэв.

Ханжөү хотноо 24 цаг ажилладаг Тээврийн хэрэгслийн автомат удирдлагын газар энэ сарын 23-нд нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, энэ газарт хүн ажилладаггүй. Үйлчлүүлэгч хүссэн цагтаа ирээд шаардлагатай үйлчилгээг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар авах юм. Жолооч тус газраас автомашины дугаар авах, жолооны үнэмлэхээ солих, хугацаа дууссан жолооны үнэмлэхээ солих гэх мэт үйлчилгээнүүдийг авах боломжтой. Тээврийн хэрэгслийн автомат удирдлагын газар нь өөртөө үйлчлэх таван төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэдгээрийн нэг нь л гэхэд цагдаа, эмнэлгийнх бөгөөд жолооч төхөөрөмжийн тусламжтайгаар өөрөө өөртөө эрүүл мэндийн үзлэг хийх юм.
Тээврийн хэрэгслийн автомат удирдлагын газар ашиглалтад орсноор ажлын ачааллыг 50 хувиар бууруулжээ. “Өмнө нь жолооч жолооны үнэмлэх авах, хугацаа дууссан жолооны үнэмлэхээ солиулахдаа эмнэлгийн үзлэгт орсны дараа Ханжөү хотын Тээврийн хэрэгслийн удирдлагын газар очиж дахин материал бүрдүүлдэг байсан” хэмээн холбогдох албаны хүн ярьсан байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл