solongonews
Өвөр Монголын стандартын үйлдвэрлэлийн талбай нэмэгджээ
2019-07-04 20:33
Өвөр Монгол орны стандартын үйлдвэрлэлийн талбай нэмэгдсэн байна.

    ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн танхимаас мэдээлснээр өнөөгийн байдлаар, бүх Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өссөн ба тариалан үйлдвэрлэлийн ерөнхий байдал нэлээд сайжирчээ.

Энэ оны хавраас эхлэн зүүн баруун нутгийн зарим газар хүйтэрч, мөндөр орсон боловч Өвөр Монголын олон газар үр ашигтай арга хэмжээ авснаар хаврын үр суулгах үүргээ амжилттай биелүүлсэн байна. Үр тарианы суулгацын талбай 7 сая га-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгдэв. Үүнд баруун бүсийн тариалан үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө хэвийн байдлаа хадгалж, зүүн бүсийн үр тарианы гол үйлдвэрлэлийн байдал хамгийн сайн, шилдэг сортын суулгацтай байна.

  Өвөр Монгол голдуу эрдэнэшиш, төмс, шар буурцаг, улаан буудай, усан тутарга, самар зэрэг зургаан төрлийн тариалан үйлдвэрлэлийг стандаржуулах үйл ажиллагаа өрнүүлж, чансаатай хөгжлийн шаардлагад нийцсэн, тус тусын онцлогтой стандарт хангасан үйлдвэрлэлийн үлгэр жишээ 1910 баазыг шинээр бий болгож, стандарт үйлдвэрлэлийн талбай нэмэгдээд 4 сая 97 мянга гаруй га-д хүрсэн байна.
 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл