БНХАУ, Францын Урлагийн Солилцооны Нийгэмлэг болон Монгол Улсын Урчуудын Эвлэлээс санаачлан зохион байгуулсан "Нэг бүс нэг зам" олон улсын урлагийн үзэсгэлэнгийн аяны Монгол Улс дахь үзэсгэлэнгийн судлан ярилцах хурал саяхан болж өнгөрлөө. Хурлын үеэр "Нэг бүс нэг зам" олон улсын фото зураг, гар зургийн үзэсгэлэнг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг мэдэгджээ.

Өвөр Монголын харьяанд байсан уран бүтээлчид болон Монгол, Франц, Итали зэрэг гурван улсын уран бүтээлчид хамтран уг үзэсгэлэнд оролцож, "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын соёл урлагийн солилцоог ахиулах болно.
Мөн үеэр үзэсгэлэнг зохион байгуулагч Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Төгөс профессор, Жилийнбаяр профессор болон Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүн Б.Төмөрбаатар, Монголын Урчуудын Эвлэлийн Гадаад харилцааны газрын дарга н.Солонго, мөн "Цуурай тамгат нутаг" компанийн захирал Мөрөн зэрэг холбогдох хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүн Б.Төмөрбаатар илэрхийлэхдээ: - Хятад, Монгол хоёр орны соёл, хүмүүнлэгийн харилцаа эрчимтэй гүнзгийрэн, иргэд хоорондын ойлголцол нэмэгдэж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн зүгээс энэхүү утга төгөлдөр хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих болно гэлээ.
Хятад, Францын Урлагийн Солилцооны Нийгэмлэгийн гишүүн Хань Шиньчао, Линь Жяньпин, Жан Вэньлүн, Ү Хуа, Ню Вэй, Ван Шиньмань, Ү Юйкүнь нар хуралд оролцсон байна.
Одоогийн байдлаар уран бүтээлчид эхний ээлжийн ажилдаа ороод байгаа юм.
