solongonews
ӨМӨЗО нийгмийн халамжийн стандартаа дахин өсгөв
2021-05-03 20:37
ӨМӨЗО нийгмийн халамжийн стандартаа дахин өсгөв.

Саяхан ӨМӨЗО-ы Засгийн газар "ӨМӨЗО-ы 2021 оны нийгмийн авран туслах, халамжийн стандартын тухай мэдэгдэл" гэгчийг нийтэлж, 2021 онд хот хөдөөгийн оршин суугчдын амьжиргааны үндсэн баталгааны стандарт, амьдрал нь онц хүндрэлтэй бүлгийн амьжиргааны үндсэн баталгааны стандарт, харж харгалзах үйлчилгээний стандарт зэргийг тогтоожээ.

Эх сурвалжийн дагуу 2021 онд хот хөдөөгийн оршин суугчдын амьжиргааны үндсэн баталгааг хүн тутамд сар бүр 772 юань болгосон нь 2020 оныхоос 5.4 хувиар нэмэгдэж, хот хөдөөгийн амьдрал нь онц хүндрэлтэй бүлгийн амьжиргааны үндсэн баталгааны стандартыг хүн нэг бүрд сар тутамд 1308 юань, бие даан амьдрах чадамжгүй хүмүүсийг асарч харгалзах үйлчилгээний дундаж стандартыг хүн нэг бүрд сар тутамд 1087 юань болгожээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл