Ботго шиг буйлаад байдаг миний морин хуур
Хун шиг нисэж баймаар миний морин хуур
Хулан шиг давхиж баймаар миний морин хуур
Тэмээ уяраад уйлаад байдаг миний морин хуур
Тэнгэр уясаад бороолоод байдаг миний морин хуур
Морин хуур минь дээ, амин хуур минь дээ
....
Хоёрхон чавхдсaaраа хорвоог багтаан хөглөсөн морин хуураа монголчууд тэнгэрийн цаг, газрын зүй, хүний хишгийг нийтгэн хөгжимддөг "Хаан хөгжим" хэмээн өргөмжилж, түүнээс гарсан гоц сонсголонг "Тэнгэрийн эгшиг" хэмээн зүйрлэдэг билээ.
Дэлхийн морин хуурын их багш Чи.Булагийн хадгалж байсан морин хуур, Монгол Улсын алдарт уран дархан Байгалжав, Уламбаярын зохиосон морин хуур, хамгийн эртний морин хуур, хамгийн том морин хуур....
"Морин хуурын музей"-г сонирхоход адил бус цаг үед бүтээгдсэн адил бус хэлбэртэй ховор нандин 108 морин хуур нүдэнд тань тусаж, сэтгэлд тань бууна. "Морин хуурын музей" нь хошууныхаа соёлын үйл ажиллагааны төвд байрлаж, 280 тэгш дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн байртай бөгөөд зураг дүрс, дуу бичлэг, материал зэрэг олон хэлбэрээр морин хуурын үүсэл хөгжил, морин хуур урлан бүтээх арга барил зэргийг бүх талаар танилцуулж, монголчууд болон морин хуурын холбоог урлагаар өгүүлэн, нийгмийн үйлдвэрлэлийн хүчин, гоо зүйн үзэл ойлголтын талаарх тасраагүй хөгжил дэвшлийг урлагийн гайхамшигт үзэгдэл болгон харуулж, 2009 онд ашиглалтад оржээ.
2010 онд Хятад улсын ардын соёл урлагийн уран бүтээлчдийн нийгэмлэгээс тус музейд "Хятад улсын морин хуурын музей", “Хятад улсын морин хуурын соёлын судалгааны төв”, “Хятад улсын морин хуурын соёлын уламжлагчийн хамгаалалтын суурин" зэрэг эрхэм өргөмжлөлтэй.
Морин хуур мину, амин хуур мину, мянган оны гайхамшигт хуур мину, миний сэтгэлийн өнөдийн “Хаан хөгжим” билээ.














