solongonews
XII сонгуулийн БХУТЗЗ-ний V чуулганы III бүгд хуралд оролцсон гишүүдийн санал
2017-03-11 12:13
XII сонгуулийн БХУТЗЗ-ний V чуулганы 3-р бүгд хурал 3 дугаар сарын 10-ны өдөр  Бээжингийн Ардын Их Хурлын танхимд хуралдлаа.

Хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгийн гишүүн, БХУТЗЗ-ний дарга Юй Жэншэн хуралд оролцсон бөгөөд  14 гишүүд нийгмийн бүтээн байгуулалт ба соёлын бүтээн байгуулалтын талаар хэлэлцүүлэг хийлээ. Гишүүдийн саналаас дурдвал:

Гао Хунбо гишүүн соёл урлагийнхныг төлөөлж:  соёлдоо итгэлтэй, сонгодог бүтээлүүд төрүүлж, үндэстний онцлогоо бадруулахад  соёл урлагийн ажилтны үүрэг хариуцлага хэрэгтэй. Иймээс нийгэм журамт голлогч өртгийн үзлээр соёл урлагийн ажлыг удирдуулж, засгийн дэмжлэгийг сайжруулан соёл урлагийн ажилтнуудыг үндэстний, цаг үеийн шилдэг бүтээл гаргахад дэмжинэ гэж хэллээ.

Жу Жуаньшин гишүүн: - Бүх улсын авлигалтай тэмцэх ажил урагштай байж, их сайн үр дүнтэй байх бөгөөд намаа засан цэгцлэх ажил ч гэсэн тодорхой хэмжээний амжилтад хүрлээ. Гэвч эдгээр ажил төгс амжилтад хүрэхэд басхүү зам хол, үүрэг хүнд байна. Үүнд зайлшгүй гэрийн болон засгийн суртлыг үргэлж цэвэр байлгах шаардлагатай гэсэн байна.

Лю Чанмин гишүүн: - Бүх улсын суурь хичээл боловсрол нь хүүхэд, залуучуудыг хичээлээр дарж, хичээлийн танхимд хэт их уяж байгаа бөгөөд сурагчдын хичээлийн дарамт их байна. Иймээс энэ тал дээр илүү анхаарч боловсрол хүртээх нь зүйтэй.  Сургуулийн хүмүүжил боловсролын үзлээ шинэчилж сургуулийн сургалт боловсрол олгох тал дээр хуулийн баталгаа хангаж, бүх газар орон нутагтаа тохирсон боловсрол олгохыг дэмжинэ гэж хэллээ.

Жао Шюоюун гишүүн: - Бүх улсын хотжилтын үүрэг хүнд, зам хол  байна. Шинэ маягийн хотжилтыг биелүүлэхэд бид зайлшгүй хүнийг гол болгож, хөдөөний иргэд хот руу ороход ажил олгох болон амар тайван, тогтвортой оршин суух боломжоор хангаж, хотжилтын үйл явц шинжлэх ухаанлаг алхам дараалалтай байх шаардлагатай гэж хэлэв.

Пөн Жао гишүүн: - Бүх улсын бүх салааны эмч их дутаж байна. Эмчийн сургуулийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, сургууль төгссөний дараа болон үргэлжлэн суралцах дүрмийг өөрчилж, олон салбар хамтдаа арга бодлого гаргаж бүх салбарын эмч нарыг бэлтгэхэд дэмжинэ гэсэн байна.

Яо Мин гишүүн: - Спортын хүчирхэг улсыг байгуулахад зөвхөн алтан медалийн тоог харах биш, харин спортын үйл ажиллагаа, спортын соёлыг бүгдийг багтаах хэрэгтэй. Үүнд, зах зээлийн урсгалыг дамжин спортын салбарын уралдаан тэмцээн, мэргэжлийн тэмцээнүүдийг төгөлдөржүүлэн, спортын үйл ажилагааг хөгжүүлж, спортын хүчирхэг улс болно гэж хэллээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://news.xinhuanet.com/politics
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл