solongonews
Байнгын тогтвор суурьшилгүй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2017-04-06 23:58
ӨМӨЗО-ны Эрүүл мэнд болон төлөвлөгөөт төрөлтийн газраас 4 дүгээр сарын 5-ны өдрийн мэдээлснээр, хоёр хүүхэдтэй болж болох бодлого бүх талаар хэрэгжсэнээр төрөлт нэмэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна.

  Үүнд, ӨМӨЗО нь олон төрлийн аргаар 3 сая 885 байнгын тогтвор суурьшилгүй иргэдэд чанартай сайн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
 Өнгөрсөн жилд тогтворт суурьшилгүй иргэдэд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх нь нэмэгдэж, олон нийтийн эрүүл үйлчилгээг бүх талаар хэрэгжүүлсэн байна.
 Үүний зэрэгцээ ӨМӨЗО нь тогтвор суурьшилгүй иргэдэд халамж дэмжлэг үзүүлэх арга хэмжээг өргөн хэмжээнд зохион байгуулсан юм. Тогтвор суурьшилгүй иргэдэд гэрлэлтийн гэрчилгээний үйлчилгээг саадгүй хийж өгөх бодлогыг хэрэгжүүлж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан байна.
 Үүнээс гадна, байнгын тогтвор суурьшилгүй иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл хангах, урьдчилан сэргийлэх тариа хийх, эмнэлэгт суун амаржих, төрсний бүртгэл хийн дотоодыг хамгаалах, нийгэм, иргэдийн засаг, бүртгэл зэрэг салбарын мэдээллийг хамтдаа хүртэх боломж нээсэн байна.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл