Өнөөдрөөс Хятадын цагаан сарын баярын урт амралт эхэлж байна. Аялал жуулчлалын Шиэчэн компанийн нийтэлсэн "2019 оны цагаан сарын урт амралтын аялал жуулчлалын урьдчилсан тайлан"-гаас үзвэл, 2019 оны цагаан сарын урт амралтаар, давхардсан тоогоор 400 гаруй сая хүн аялахаар төлөвлөж байна. Үүнд, давхардсан тоогоор 7 сая хүнхилийн чанадад аялах юм байна. Мөн дэлхийн олон газар олон төрлийн баярын үйл ажиллагаа зохиож, аялал жуулчлалын арга хэмжээ авч, цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа ажээ.

Нэгдүгээр сарын 31-нээс 02-р сарын 11-ний өдрийг хүртэл Хонконгийн Шижиүлүн буудал, Шэньжэний Фүтянь буудал хоорондын хурдны галт тэргийг өдөр бүр 12 хосоор нэмэхээр болсон байна. 02-р сарын 04-ний 00 цагаас 11-ний 00 цаг хүртэл, Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрээр жижиг машин явахад төлбөр авахгүй юм байна. Цагаан сарын үеэр Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрээр зорчих автобуснууд ээлжээ нэмж, хүмүүсийн аялах шаардлагыг хангах юм байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын хил нэвтрэх газраас төсөөлснөөр энэ жилийн цагаан сарын үеэр давхардсан тоогоор 7 сая 320 мянган хүн тэнгис, хуурай газар, агаарын хяналттай буудлаар Хонконгод ирж буцах юм байна.

Энэ жилийн цагаан сарын үеэр Хятадын жуулчдыг хүлээж авахын тулд Японы Засгийн газар, ард иргэд анхаарлаа хандуулж байна. Цагаан сарын үеэр Хятадын жуулчид мөн Сингапурт олноороо очдог. Хятадын жуулчид гадаадад аялах явдалд анхаарлаа хандуулж, Хятадаас олон оронд суугаа Элчин сайдын яам анхааруулга нийтэлж, Хятадын жуулчид холбогдох орны хууль дүрмийг мөрдөн сахихыг анхааруулсан байна.

