“Хятад улсыг танин мэдэх”·Хятад улсын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний хэвлэлийн бага хурал 08-р сарын 22-ны өдрийн үдээс өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

“Хятад улсыг танин мэдэх”·Хятад улсын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээг 2018 оны 09-р сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ удаагийн соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ ерөнхий зохион байгуулагчид, Хятадын ӨМӨЗО-ы ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын гадаад хэргийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл урлагийн газар,БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв хамтран зохион байгуулах болно.

Хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай чухал нэгдмэл ойлголт болон Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхны хурлын үзэл санааг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэд Хятадын соёлыг өөрийн биеэр танин мэдэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулж, хоёр улсын ард түмний ойлголцол найрамдлыг зузаатгахад тус арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Арга хэмжээний хүрээнд Соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол, үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино долоо хоног, олон ангит уран сайхны кино бэлэглэж нэвтрүүлэх, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношилгоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, сургууль хоорондын солилцоо, спортын лигийн тоглолт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.

