Ван И хэлэхдээ, Хятад-АСЕАН-ы Гадаад харилцааны сайд нарын уулзалт үр өгөөжтэй, маш амжилттай болсон бөгөөд дараах таван чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.
Нэгд, “бүс баг зам”-ын бүтээн байгуулалтад хамтаар дэмжлэг үзүүлнэ. Хоёр тал “бүс ба зам” санаачилга ба “АСЕАН-ийн дэд бүтцээр холболдох ерөнхий төлөвлөгөө-2025”-г харилцан уялдуулах талаар тохиролцоонд хүрч, хэлэлцээг аль болох түргэн урагшлуулж, 11-р сарын удирдагчдын хурлын үеэр нийтлэхээр шийдэв.
Хоёрт, хамтын ажиллагааны шинэ онцлох зүйлийг хамтаар бий болгоно. Хоёр тал 2020 оныг Хятад-АСЕАН-ын дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, цахим худалдаа, технологийн шинэчлэл, 5G сүлжээ, ухаалаг хот зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Гуравт, олон талт үзлийг хамтаар хамгаална. Олон талт үзлийг баримтлах нь Хятад болон АСЕАН-ы орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэж хоёр тал санал нэгдэв.
Дөрөвт, бүс нутгийн дүрмийг хамтран тогтооно.
Тавд, энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаална. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь Хятад, АСЕАН зэрэг орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд Хятад, АСЕАН-ы хамтын үүрэг хариуцлага юм. Хятад, АСЕАН тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болон батлан хамгаалах сайд нарын уулзалтын механизмыг байгуулах талаар идэвхтэй ярилцаж байна.
