solongonews
“Бүс ба зам” -ын Олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм байгуулна
2018-06-28 17:02
“Бүс ба зам” -ын Олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм байгуулна.

2018 оны 01-р сарын 23-ны өдөр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулж, “Бүс ба зам” -ын Олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм болон байгууллага байгуулах тухай санал”-ыг хянан хэлэлцэж баталсан юм. Сүүлийн өдрүүдэд, ХКН-ын төв хорооны тамгын газар, төрийн зөвлөлийн тамгын газар “санал”-ыг хэвлэн тарааж олон газрын олон салбарууд бодит байдалтайгаа уялдуулж, тууштай хэрэгжүүлэхийг шаардлаа.

Уг “Санал”-д “Бүс ба зам” -ын Олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм болон байгууллага байгуулахад хамтаар зөвшилцөх, хамтаар байгуулах, хамтаар хуваалцах, төв голч, өндөр үр ашигтай байх, холбогдон эздийг хүндэтгэх , маргааныг зохицуулах арга хэлбэр нь олон янз байх зэрэг зарчмыг баримтлах хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

“Санал”-д “Бүс ба зам” -ын Олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм болон байгууллага байгуулах ажлыг “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах ажлыг удирдах хэсэг нэгдэлтэй хариуцан зохицуулах бөгөөд бодитой ажлын төслийг Ардын Дээд Шүүх олон улсын бизнесийн шүүх танхим байгуулан, олон улсын бизнесийн үйл хэрэг хариуцсан мэргэжилтний комисс толгойлж, бүс ба замын олон улсын бизнесийн маргааныг эвсүүлэх, шүүн таслах зэрэг аргаа зохицуулахыг дэмжиж, бүс ба замын байгуулалтад оролцож буй холбогдогч талд хууль эрх зүйн өндөр үр ашигтай үйлчилгээ үзүүлэх болно.

БХАТИХ-ын Шалган байцаах ба хууль зүйн хороо, БХАТИХ-ын Байнгын хорооны хууль зүйн ажлын хороо, ГХЯ, Хууль зүйн яам, Худалдааны яам, Хятадын Худалдааг дэмжих хороо холбогдох ажилд оролцохыг шаарджээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл