2019 Дижитал мэдээллийн хэрэгслийн боловсролын олон улсын их хурал 11-р сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Уг хурлыг Бээжингийн киноны дээд сургуулиас санаачлан зохион байгуулж, Бээжингийн киноны дээд сургуулийн Дижитал мэдээллийн хэрэгслийн институт, магистрантын сургалтын төв, хүүхэлдэйн киноны институт, Хятадын үндэстний соёлын кино зургийн өв уламжлалын судалгааны төвөөс зохион байгуулсан байна.
Энэ удаагийн хурал “Дижитал мэдээллийн хэрэгслийн боловсрол нь аж үйлдвэрлэл, боловсрол, судалгаа, шинэ бүтээмжийг уялдаатай хөгжүүлэх”-ээр гол сэдэв болгож, олон улсын дижитал мэдээллийн хэрэгслийн боловсролын хөгжлийн өнөөгийн байдал болон ирээдүйд төвлөрч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, боловсролын үзэл ойлголт, арга замыг эрэлхийлэх, ирээдүйд хандсан мэргэжлийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний шинэ арга зам, шинэ арга барилын тухай зөвшилцсөн байна.
Хуралд гадаад дотоодын нэр нөлөө бүхий 145 мэдээллийн хэрэгслийн албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач 278 хүн оролцсон байжээ.
