solongonews
“5.4”-ний залуучуудын баярын тухай
2016-05-04 17:26
“5.4”-ний жагсаал нь Хятадын ард түмний үндэстний тусгаар тогтнолоо хамгаалах болон ардчилсан эрх чөлөөгөө тэмцэн олох эрс бат чин зоригийг илтгэсэн байна.

       Хятадын “5.4”-ны залуучуудын баяр бол 1919 оны 5 дугаар сарын 4-ны өдөр болсон Хятадын сурагчдын эх орноо хайрлах хөдөлгөөнийг дурсгах зорилгоор бүх улсын хэмжээнд тэмдэглэдэг баярын өдөр болно.

      Парисын найрамдын хуралд Японоос Хятад улсыг түрэмгийлсэн үйл ажиллагааг эзэрхэг түрэмгий улсууд дэмжиж байгааг эсэргүүцэх зорилгоор 1919 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Бээжингийн сурагчид сүр далайцтай жагсаал хийсэн байна. Дараа нь энэхүү сүрт жагсаал нь тэлж, Хятадын ард иргэд бүгд оролцсон эзэрхэг түрэмгийлэгчид болон феодалыг эсэргүүцсэн эх оронч, улс орноо хайрлах хөдөлгөөн болон хөгжсөн байна.

“5.4”-ний жагсаал нь Хятадын ард түмний үндэстний тусгаар тогтнолоо хамгаалах болон ардчилсан эрх чөлөөгөө тэмцэн олох эрс бат чин зоригийг илтгэсэн байна. Мөн Хятадын шинэ ардчилсан хувьсгалын эхлэлийн бэлгэдэл болно.  1949 онд Хятадын төрийн зөвлөлөөс жил бүрийн 5 дугаар сарын 4-ний өдрийг “Хятадын залуучуудын баяр”-аар албан ёсоор нэрийдсэн билээ.    

“5.4”-ний залуучуудын баярын  ирэлтийн түүхэн ахуй байдлыг дурдахад, 1918 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дөрвөн жил үргэлжилсэн дэлхийн анхдугаар дайн нь Англи, Америк, Франц зэрэг улсууд ялалт байгуулж, Герман, Австри зэрэг улс орнуудын ялагдлаар дууссаныг зарласан байна. 1919 оны 1 дүгээр сард ялалт байгуулсан гэрээ хэлэлцээрт улсууд Парисын Versailles ордонд найрамдлын хурал хуралдуулжээ. Хятад иргэн улс нь ялалт байгуулсан улсын хувьд хуралд оролцсон байна. Уг хуралд тухайн үеийн Хятад иргэн улсын төлөөлөгчдийн дурдсан Хятад улс дахь гадаадын онц эрхийг хүчингүй болгож, “XXI зурвас”-ыг хүчингүй болгох зэрэг зүй ёсны шаардлагыг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Хурлаар  Герман улсаас Хятад улсад хэрэгжүүлж байсан бүх төрлийн онц эрхийг нь Япон улсад шилжүүлэхээр зөвшилцсөн байна. Гэсэн хэдий ч  эрхээ алдаж улсаа гутаасан энэхүү гэрээ хэлэлцээрт Хятад иргэн улсын төлөөлөгчид харин гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөхөөр бэлдэж байлаа. Энэхүү ноцтой чимээ тарж эхэлснээр Хятад даяар уур бухимдлын манан дэгдэж, ард иргэд нь ихээр хилэгнэсэн байна. Сурагчдаар удирдуулсан “5.4”-ний  эх оронч хөдөлгөөн галт уул дэлбэрэх мэт сүр далайцтай эхэлжээ.

Ийнхүү тухайн жилийн 5 дугаар сарын 4-ний үдээс хойш Бээжингийн 3000 гаруй сурагчид Тянь Ань Мэнь хаалганы өмнө сүрт жагсаал явуулсан байна. Энэхүү сүрт жагсаал нь ажилчид болон бүх салбарын хүмүүсийн дэмжлэгийг олж, Шанхай, Нань Жин зэрэг бүс нутгийн ажилчид удаа дараалан ажил хаялт зарлаж, бизнес эрхлэгчид дэлгүүрээ хааж эсэргүүцэл үзүүлсэн байна. Бүх Хятадын ард түмний дарамт шахалтын дор Хятадын умардын цэргийн эрхтнүүд баривчлагдсан сурагчдыг суллаж, Цао Рүлинь зэрэг хүмүүсийг тушаалаас нь огцруулж, мөн Парисын хуралд оролцсон төлөөлөгчдийг найрамдлын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахыг болиулсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл